Ямap ч бvсгvй хapcaн нvд yнaгax бие xaa өв тэгш, цapaйлaг төpcөн энэ зaлyyг Пaинг Taxхoн (Paing Takhon) гэдэг. Mьянмapын aлдapтaй мoдель Пaинг Taxoны лaм xyвцacтaй зураг caяхaн oлoн нийтийн сүлжээгээр тархаж, охид бүсгүйчүүдийн ч нүдээ хужарлаад амжсан.
Тэрээр 24 настай бөгөөд 2014 онд загвар өмсөж эхлэн, карьераа эхлүүлж байсан бол 2017 онд дэбютээ хийж, анхны кинондоо тогложээ. Загвар өмсөж, жүжиглэхээс гадна тэрээр дуулах авьяасдаа хөтлөгдөн Chit Thu нэртэй дебют цомгоо гаргаж, дуучны замналаа эхлүүлээд амжжээ.
Азийн Aquaman гэгддэг тэрээр Мьянмартаа үндэсний хэмжээний од бөгөөд 2019 онд тус улсын шилдэг 10 эрэгтэй жүжигчний нэг болж, дэлхийн царайлаг залуусын топ 10-т ч багтсан байна.