• Шинэ
  • Хандалттай
  • Бүгд
Балбын хотуудад цэрэг оруулжээ

Балбын хотуудад цэрэг оруулжээ

2025-09-10
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Ордоор “оролдсон” Засгийн газар огцордог

Ордоор “оролдсон” Засгийн газар огцордог

2025-10-09
“ОХУ ямар ч нөхцөлд манайхыг шатахуунаар таслахгүй гэсэн, ард иргэд тайван байгаарай”

“ОХУ ямар ч нөхцөлд манайхыг шатахуунаар таслахгүй гэсэн, ард иргэд тайван байгаарай”

2025-10-08
Г.Занданшатарын Засгийн газрын хувь заяа АН-ын гарт шилжжээ

Г.Занданшатарын Засгийн газрын хувь заяа АН-ын гарт шилжжээ

2025-10-06
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН Т.БАТМӨНХИЙН АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН БАРААН БАРИМТУУД-I

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН Т.БАТМӨНХИЙН АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН БАРААН БАРИМТУУД-I

2025-10-06
Сая хүрэхгүй хүн амтай Фижи ХДХВ-ийн халдварын голомт болов

Сая хүрэхгүй хүн амтай Фижи ХДХВ-ийн халдварын голомт болов

2025-10-05
УИХ-ын гишүүдэд уураа гаргадаг Б.Одбаяр гэж хэн бэ?!

УИХ-ын гишүүдэд уураа гаргадаг Б.Одбаяр гэж хэн бэ?!

2025-06-12
Л.Оюун-Эрдэний орлогын эх үүсвэрийг “Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ийн Б.Чагнаадорж нотлох уу?

Л.Оюун-Эрдэний орлогын эх үүсвэрийг “Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ийн Б.Чагнаадорж нотлох уу?

2025-06-12
2017 онд баталсан хуульд стандартыг сонгон хэрэглэнэ гэснийг шүүмжлэв

2017 онд баталсан хуульд стандартыг сонгон хэрэглэнэ гэснийг шүүмжлэв

2025-06-12
АНХААР! Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амийг нь хохироожээ

АНХААР! Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амийг нь хохироожээ

2025-06-12
Н.Алтанхуяг: Хоёр хүний саналыг үндэслэж татварыг 3-5 дахин нэмсэн гэхээсээ ич

Н.Алтанхуяг: Хоёр хүний саналыг үндэслэж татварыг 3-5 дахин нэмсэн гэхээсээ ич

2025-06-12
www.ulstur.com
Олсонгүй
Хайлтын илэрц харах
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
Олсонгүй
Хайлтын илэрц харах
www.ulstur.com
Олсонгүй
Хайлтын илэрц харах

Балбын хотуудад цэрэг оруулжээ

Нийтэлсэн: admin
2025-09-10
Ангилал: ДЭЛХИЙ, Онцлох мэдээ
0
Балбын хотуудад цэрэг оруулжээ

КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад цэргээ байрлуулсан тухай “Khabarhub” цахим хуудсанд мэдээлжээ.

Галдан шатаах, дээрэм тонуул хийх, эвдэн сүйтгэх ажиллагаа хяналтаас гарч, үргэлжилсээр байгаа тул Балбын арми хүчний бусад байгууллагатай хамтран орон нутгийн цагаар 22:00 цагаас цэргээ байрлуулж эхэлсэн байна.

Мягмар гарагт жагсагчид засгийн газрын цогцолбор руу дайран орж, Ерөнхийлөгч Рам Чандра Пауделийн ордон, парламент, Дээд шүүх, эрх баригч “Балбын Конгресс” намын байр, Ерөнхий сайд Шарма Олигийн байрыг галдан шатаасан байна. Ерөнхий сайд огцорч, түүний оронд Катманду хотын дарга Балендра Шахыг томилохыг шаарджээ.

Балбын арми Ерөнхийлөгч болон сайд нарыг нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлжээ. Сангийн сайд Бишну Прасад Паудель жагсагчдад зодуулсан байна. Дараа нь жагсагчид Ерөнхий прокурорын газрын байр болон тойргийн шүүхийн байр руу дайран орж, хэргийн материалуудыг гарган шатаажээ. Мөн Ерөнхий сайд асан Натх Кханал Жалын байшинг галдан шатаасан бөгөөд түүний эхнэр галд өртөж нас барсан байна.

Лалитпур хотын шоронгоос 1500 орчим хоригдол оргожээ. Цагдаагийн ерөнхий газрын гадна буудалцаан болсон байна. Сүүлийн мэдээллээр, үймээний үеэр 22 хүн амиа алдаж, 500 гаруй хүн гэмтэж шархаджээ.

Катманду хотын нисэх онгоцны буудлыг хааж, бүх нислэгийг цуцалсан байна. Жагсагчид мөн Бхайрахава нисэх онгоцны буудлыг галдан шатаасан байна.

Балбын эрх баригчид Meta, Alphabet (YouTube), X, Reddit болон LinkedIn зэрэг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн яаманд бүртгүүлээгүй нийгмийн сүлжээнүүдийг хориглох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гаргажээ. Улмаар есдүгээр сарын 8-нд Катманду болон бусад хотод залуус голдуу оролцсон жагсаалууд эхэлсэн бөгөөд хэвлэлүүд үүнийг “Z үеийнхний хувьсгал” хэмээн нэрлэжээ. Мягмар гарагт Балбын Засгийн газар нийгмийн сүлжээнүүдийн үйл ажиллагааг дахин нээсэн ч үймээн самуун зогссонгүй.

Балбын Ерөнхийлөгч ойрын хугацаанд улс төрийн бүх намын төлөөлөлтэй болон жагсаалыг эхлүүлсэн “Generation Z” хөдөлгөөний төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөжээ. Тус хөдөлгөөний төлөөлөгчид Катманду дахь үймээн самуун, галдан шатаалтад ямар ч хамааралгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Post Views: 197
ShareTweet
Олсонгүй
Хайлтын илэрц харах
ADVERTISEMENT

Төр түмний нүд чих болно.

Follow us

Улс төр

  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • УЛС ТӨР
  • СОНГУУЛЬ-2024

Аймаг, Нийслэл

  • АЙМАГ
  • НИЙСЛЭЛ
  • ИТХ

Бусад

  • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • БИЗНЕС
  • ХУУЛЬ
  • ДЭЛХИЙ
  • БУСАД

Тухай

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2020 Ulstur.com. All rights reserved.

Олсонгүй
Хайлтын илэрц харах

Copyright © 2017 JNews.