Ардчилсан нам дарга цэргээ сонгож эвлэлдэн нэгдэж жигдрэх юмандаа ороод удаагүй байгаа билээ. Дээд шүүх албан ёсны намын даргаар Лу.Гантөмөрийг бүртгэж батламжилсан. Дуулиан шуугиантай өрнөж буй нам доторх жийлцээн улс төрийн акц сонгууль дөхсөний дохио гэлтэй. Тус намын даргаар Лу.Гантөмөрийг санал нэгтэй сонгож тамга тэмдгээ хүлээлц юу гэтэл тамгыг нь С.Эрдэнэ гэрчилгээг нь Х.Баттулга аваад шилэрсэн гэх сураг дуулдав.
Ардчилсан Нам(АН)-ын намын улсын бүртгэлийн гэрчилгээ нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, ашиглах боломжгүй байгаа бөгөөд АН-ын хуучин удирдлага нь намын холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхгүй, удаа дараагийн шаардлага биелүүлэхгүй байна хэмээгээд.
Намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн тул өргөдлийг хүлээн авч, АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгож өгнө үү” гэх агуулгатай өргөдөлийг улсын дээд шүүхэд хүргүүлээд байсан билээ.
Харин УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд “… намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй, хаяж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй гэж үзсэн байдаг.
Тэгвэл шинэ дарга маань ч юмны эвийг олохдоо гаргуун хүн юмаа гэгчээр Женко Баттулгын эвийг олж эвлэлдэн нэгджээ. Улмаар сураг алдарсан гэрчилгээг Баттулга намын дарга Лу.Гантөмөрт гаргаж өгсөн байна. Ингээд АН-ын бүрэлдэхүүн хүрээгээ улам тэлэв. Харин тамгаа тэврээд хоцорсон гэх С.Эрдэнэ угаас нэр муутайн дээр намаасаа бүр мөсөн жийгдсээр. Тэд ирэх сонгуулиар нэг юм дуулгах байлгүйдээ. Хэдийн болгон МАН-ын хойгуур урдуур гүйж нэг намын тогтолцоогоор улс орныг уруудуулсаар байх билээ.