Баянхонгор аймагт Улсын заан Б.Серик бусдад хут.галуулж, гэмтэл авсан талаарх мэдээлэл цахим сүлжээнд олны анхаарлыг татаад байна. Тус хэргийн талаар цагдаагийн байгууллагын эх сурвалж тодруулахад “Тус хэрэг нь гуравдугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт болсон бөгөөд тус аймгийн цагдаагийн газраас Б-г холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.1-д зааснаар хэргийг шалгаж байна” гэлээ.
Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт явж байхдаа уяач Б гэгчтэй хамт ар.хи, сог.тyypyyлах ундааны зүйл хэрэглэж, сог.туур.сан үедээ маргал.дсаны улмаас ийм явдал болжээ. Хэрэг үйлдсэн Б “хуулийн байгууллагад мэдэгдэхгүй байх, мөнгө төгрөг өгөх” санал тавьсан ч Б.Серик цагдаагийн байгууллагад гомдлоо гаргажээ.
Эрүүгийн хуулийн 11.1.1-д, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.