Нэвтрүүлэгч Д.Одзаяагийн нөхөр Дуучин Заяа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн зарлал олны дургүйцлийг хүргээд байна. Тодруулбал, тэрбээр нийт 3333 хүн 50 мянган төгрөгөөр оролцох тус бүр 2 азтан шалгаруулах 2 автомашины сугалаат азтанг тодруулахаар зарлаад буй билээ. Харин уг сугалаат азтан шалгаруулах үйлдлийг иргэд шудрага бус хэмээн үзэж ихэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Уг асуудалд иргэн Б.Мэргэн: “Duuchin Zaya NZ, түүний эхнэр Одзаяа (хуудсыг нь мэдэхгүй юм) болон бусад сугалаа нэртэй залилан хийгээд байгаа олны танил нэртэй гэмт хэрэгтнүүдэд хэлье.
Та нар бүгд зовсон иргэдийн зовлон дээр буянтны дүрээр зоолсон гэ мт хэрэ гтнүүд шүү. Та нарын байтугай гэмт хэргийг шалгаж хүрэхгүй байгаа хүний нөөцийн дутагдлыг ашиглаж гэмт хэргээ өнгөрөөж аргацааж байгаа хууль зөрчигчид. Наад зах нь наад сугалааг чинь тусгай зөвшөөрөл авч байж хийдэг юм. Нэг өдөр толгойг чинь цycmax вий. Намайг нэр төрд чинь халдлаа гэж байвал шүүхдээд сэргээгээрэй.” хэмээн бичжээ.