Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн 2022 оны есдүгээр сард цахим хуудастаа “Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чентэй уулзаж, ХЗДХЯ-наас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, Мета платформын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар боллоо” гэж жиргэсэн байдаг аж.
Бэлтгэл байдлаа базааж, Ажлын хэсэг байгуулж, иргэдэд чухал хэрэгтэйг судалж үзсэн гэх хууль нь өнгөрсөн долоо хоногт батлагдаж, олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа билээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны есдүгээр сард төслийг нь хэлэлцсэн хууль нь таван сарын дараа батлагдсан гэсэн үг.
Хачирхалтай нь, МЕТА-гийн төлөөлөгч “Энэ худлаа. Их Хурал дээр яаралтай батлахаас өмнө бид хуулийн төсөл буюу хуулийн хуулбарыг огт хүлээж аваагүй шүү. Бид наадах хуулийг чинь батлагдсан хойно л олж харсан” гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт зориулж, жиргэжээ.