Жиргээнд чухам идэвхтэй жиргэж, өөртөө элийрэгч хэмээх нэрийг хайрласан Ц.Уянга бүсгүй хатуу чанга характертай нэгэн мэт харагддаг.
Тиймдээ ч өөрийгөө ах хэмээн нэрлэдэг биз. Тэрбээр хувийн амьдарлаа ил гаргаад байдаггүй ч гадаад нөхөртэй гэдгээ нуудаггүй. Үүгээр нь ч түүнийг хүмүүс элдэвээр хэлсээр байдаг.
Уянга одоо Вьетнам улсад амьдарч байгаа. Гадаад улсад амьдардаг болоод овоо хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа. Энэ хугацаанд тэрээр монгол хоолны газар нээж чамгүй амжилттай яваа. Түүний монгол хоолны газар монголчуудаас илүүтэй оросууд их ирж үйлчлүүлдэг болжээ. Уянга өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг хэмээн зарим нэг нь дуртай байдаг бол зарим нэг нь түүнийг зохисгүй үг хэллэг хэрэглэсэд бүдүүлэг гэж үздэг. Тэрээр бичсэн зүйлээсээ болоод байс хийгээд л нэг асуудалд ороод байдаг.
Нэг талаас түүний бичсэнд дургүйцдэг хүмүүс байхад нөгөө талаас түүнийг бичлээ хэмээн блоколдог компани хүртэл байгаа юм. Тэр ямар копани бэ гэж үү?
Тэр бол Пэйсбүүк. Пэйсбүүк түүнийг бичсэн зүйлийнх нь төлөө байс хийгээд л блоконд оруулаад авдаг нь энгийн хуулиар бол рецидев болоод дөжирсөн нэгэн лугаа адил юм. Энэ удаад тэрээр овоо олон хоногоор бандуулсан бололтой. Өчигдөр тэрээр: за ах нь rянданrаас cyллагдлаа хэмээсээр цахим орчинд нэгдлээ. Тэрээр хамгийн түрүүн цахим орчинд хэлэх үг, нийтлэх эрхийг боомилсон гэх цахим хуультай холбоотой пост орууллаа.