Өмнөговь аймгийн “алтан гартай” эмч мэргэжилтнүүд отрын гэрт яаралтай хагалгаа хийж эх хүүхдийн амь насыг аварсан мэдээлэл гарсан. Тодруулбал, төрөх дөхсөн жирэмсэн эх хүндрэл өгч ц ус а лдс ан дуудлага ирсэн дагуу Өмнөговь аймгийн БОЭТ, Манлай, Цогтцэций сумын ЭМТ-ийн ажилтнууд хамтран яаралтай тусламж үзүүлж, отрын гэрт хагалгаа хийн эх хүүхэд хоёрын амь насыг аварсан билээ. Бид Өмнөговь аймгийн Манлай сумын эх баригч Т.Бурмаатай холбогдож эх хүүхдийн эрүүл мэндийн байдал болоод бусад зүйлсийн талаар асууж тодрууллаа. Тухайн айл аймгийн 180 км, Манлай сумын төвөөс 60 км зайд оторлож яваа юм байна.
-Отрын гэрт нь очиж хагалгаа хийх нөхцөл байдал үүсэв? -Тухайн өдөр ар гэрээс нь ц ус а лдаж байна гэх дуудлага мэдээлэл ирсэн юм. Жирэмсний үед ц ус а лдл аа гэсэн дуудлага мэдээлэл ирвэл заавал багаараа очиж тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой байдаг. Тийм учраас лаборант, сувилагч, донор, жолооч гэсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг аравхан минутын дотор багажаа бэлдээд гарсан. Ингээд 40 минутын дараа очиж анхны тусламжаа үзүүлсэн. Энэ хооронд их эмч, аймаг руугаа мэдээлэл өгч нарийн мэргэжлийн эмчийн багаа дуудсан.
-Та бүхнийг очиход нөхцөл байдал ямар байсан бэ? -Цу с а лда лтын шо кийн байдалдаа орчихсон хүндэвтэр байлаа. Бид очоод хөл, гарт нь уян зүү тавьж, мэс засалдаа бэлдэж гэрийг нь зайчилсан. Тухайн эмэгтэйг хөдөлгөж болохгүй гэсэн заалттай байсан учраас хагалгаа хийх боломжийг гэрт нь үүсгэсэн гэсэн үг. Хагалгаанд шаардагдах мотор зэргийг араасаа авчруулж, нүүдлийн эмнэлэг бий болгосон. Аймгийн түргэн тусламж ч гэсэн асар хурдан ирж эх хүүхдийн амийг авралцлаа. Аймгийн түргэн ирэхээс өмнө Цогтцэций сумын эх барих эмч ч гэсэн ирж дэмжлэг туслалцаа үзүүлсэн.
-Танай суманд оторлож явсан айл өрх гэсэн үү? -Манай суманд отроор явж байсан малчин иргэн. Үзлэг хяналтдаа Цогтцэций суманд орж байсан юм билээ. Олон жаахан хүүхэдтэй, отрын айл байсан учраас хүндрэл өгч цус алдсан байх.
-Эх хүүхдийн биеийн байдал одоо ямар байгаа вэ? -Хагалгааны яг дараахан хүүхэд жаахан бүтэлттэй төрсөн, ээж нь цус их алдсан учраас эмчилгээ хийсэн. Одоо бол биеийн байдал сайн байгаа. Цогтцэций сумын эмнэлэгт хэвтэж байгаа. -Хагалгаа хэдэн цаг үргэлжлэв? -Цаг гаруй үргэлжилсэн. -Хүү төрсөн үү, охин төрөв үү? -Гурван килограмм охин төрсөн.
-Хагалгааны эхэнд сандарсан уу. Амжилттай болоход нь мэдээж их баярласан байх? -Тухайн ээжийн зургаа дахь төрөлт байсан юм. Хэдэн жаахан хүүхдийг нь хараад өрөвдөж, заавал амь насыг нь аварна гэж өөртөө тушаал өгсөн. Хагалгаа амжилттай болсон дараа мэргэжлээрээ бахархсан шүү. Нэг ч гэсэн айлыг элэг бүтэн үлдээлээ шүү дээ. -Танд баярлалаа.