Гоо сайхны бүрэн өөрчлөлтийг харуулахаар зорьж буй жүжигчин Ц.Төмөрбаатар олны хайр энэрлийг татсан сайн жүжигчдийн нэг. Харин гоо сайхан залуулаг байх гэсэн нь олны анхаарлыг ихээр татаад авсан билээ.
Таныг гоо сайхны хагалгаанд орсон гэж сүүлийн хэдэн өдөр сошиалаар ярих шиг боллоо. Хүний эрхийн хувьд би таны талд байгаа. Яагаад болохгүй гэж. Харин эсэргүүцэж цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн олон хүн байна. Та тэр хүмүүст ямар хариулт хэлэх вэ? -“Хүний ямар байх нь хэнд ч хамаагүй шүү дээ. Гоо сайхны хагалгаа хийлгээгүй хүн одоо цагт ховор. Намайг олон нийтэд танигдсан болохоор шүүмжилж байгаа байх. Гэхдээ би хөгширчихөөд арьс, үс нь унжсан хүн явахыг хүсэхгүй байна. Мөн би нас, биеийнхээ хувьд ахмад үе рүү орсон ч гэлээ би уран бүтээл дээрээ залуу байхыг хүсэж байна.
Би залуухан аавын дүрд тоглохыг бодож байна шүү дээ. Тийм учраас өөрийнхөө гоо сайхан, дүр төрхөд
жаахан л анхаарсан юм. Би хэдийгээр нүүр царайгаа өөрчилсөн ч дотоод Ц.Төмөрбаатарыг өөрчлөхгүй
шүү дээ” хэмээн хариуллаа.