Д.Мөнх-Эрдэнэ нь 2016 онд Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суух Ерөнхий консулаар томилогдон ажиллаж байсан. Түүнийг албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж өндөр үнэтэй автомашин БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлсэн хэмээн 2019 онд ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулын албан тушаалаас эгүүлэн татсан байдаг.
Түүнийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ЭХХШТХ-ийн 14.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар буюу түүнийг гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлээр хорих шийдвэр гаргасан.
Шинэ оноо аавын газарт угтсан тэмцэгч лайвчин Д.Мөнх-Эрдэнэ гарч ирмэгцээ ард түмэндээ хандаж чин сэтгэлийн үгээ дайлаа. Тэрбээр: “Нөгөө газар хэд хонолоо. Миний төлөө санаа тавьж, анхаарч байсан дэлхийд тархан суугаа болон Монголын ард түмэндээ баярлалаа” хэмээв.