“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Загдаагийн гэр буюу ажлын байраар нь medeech.com сайтын редакц зочилжээ. Тэрбээр энэ үеээрээ: “Энэ манай хамгийн том хүргэнийх. Миний том охин Солонго гээд. Үүдэнд орж ирлээ үүдэнд байж байгаа гэр маань энэ. Анхны гэрт оруулж ирлээ. Аяга цай уугаадхая даа монгол ёс байна. Энэ миний хийсэн гэр юм. 7 жилийн ч өмнө билүү өөрийн гараар хийсэн. Тавилга гээд бүх юм нь миний хийсэн зүйлс. Ийшээ хоёулаа манай гэр рүү бас орно. Юм хөгжиж байна шүү дээ. Би чинь 58 хүрэх гэж байгаа хүн. Орчин үед чинь гоё болчихсон байна шүү дээ. Мэдээллийн үе. 90 оны үед зах зээлд ороод хувийн үйлдвэр байгуулаад явж байх үед холбоо юм байхгүй, очиж холбоон дээрээс л ярьдаг байлаа. Одоо харин технологи хурдан хөгжсөн.
ФБ ашиглаад байгаа шалтгаан маань ард түмэндээ мэдээлэл түгээх, нийгэмд болж буй хүнд асуудлуудыг хүргэх зорилготой. Энэ талаасаа нуугдмал байдаг юм л даа. Ер нь Tэнэмэл иргэд байдаг гэж ярьдаг л болохоос биш бодитоор нүүр амыг нь гаргаад байдаггүй. Би бодохдоо миний ч амьдрал юм. Би зoвсон зүдэрсэн амьдралаа анх хүмүүсээс нууж и.чдэг байсан. Ш0p0нд орсон гэх мэтээр ярихаасаа и.чдэг байлаа. Одоо чөлөөтэй яаж байгаа вэ гэхээр бүх зүйлийг ил гаргаснаараа нөгөө зүйлүүдээсээ чөлөөлөгдөөд ахиад цаашаа хүмүүст өөрийн болсон процесс зoвлон жаргалаа яриад явахаар нөгөө хүмүүс маань ойлгоод нээгдэж чөлөөтэй болдог.
Энэ байшингийн тооно, хаалга гээд бүгдийг нь хийсэн. Зуух нь их гоё байсан юм. Хүүхдүүд төслийн утаагүй зуух гээд солиод энийг тaвьчихсан юм. Шкаф гээд бүгд л миний хийсэн юм л даа. Бид Увс аймгийн Сагил cуманд хүндэт ёслолын өргөө гээд хийж байгаа юм. Таван сар гаргаад угсарч өгөх ёстой юм. Захиалга авсан.
Овоо хэдэн цаасны өртөгтэй юм. Тэр чинь бидний орлого шүү дээ. Тэр орлогоос чинь эд нар амьдарч байна. Бид янз бүрийн л юм хийж байна. Оёдлын машинууд оруулаад шинэ цех нээж байгаа. Шиллээд будаад оруулж тавьчих гээд. Хүүхдүүд маань миний бүтээлч хөдөлмөрч зан чанарыг дуурайсан. Яг л ийм зүйл хийдэг. Том охин маань энд ерөнхий менежер хийдэг. Хүргэн маань сошиал чиглэлийн зүйлсийг нь xариуцдаг.” гэжээ.