Энэ онд шинээр мэндэлсэн эрэгтэй хүүхдэд Хангай гэж нэрийг хамгийн түгээмэл өгсөн талаар Үндэсний Статистикийн хорооны дарга Б.Батдаваа мэдээллээ. Мөн Хангай нэрийн араас Ананд, Тэнүүн, Анар, Эрхэс гэх нэрс жагсаж байна.
Харин эмэгтэй хүүхдийн нэрийн хувьд Амин-Эрдэнэ, Мишээл, Сондор, Эгшиглэн, Анхилуун гэх нэрс эхний тавд байна гэв.
Сонирхуулахад, улсын хэмжээнд Шинэжил нэртэй 196, Шинэон нэртэй 7 хүн байна.
Үндэсний Статистикийн Хорооноос Монгол нэрийн сонирхолтой статистикийг олон нийтэд танилцуулжээ. Ингээд Монголд хамгийн түгээмэл 50 нэртэй танилцана уу.
Монголд хамгийн түгээмэл нэрийг Бат-Эрдэнэ, Хулан, Отгонбаяр, Тэмүүлэн, Билгүүн хэмээх нэрс тэргүүлжээ.
Монгол Улсын хамгийн урт нэр 39 үсэгтэй. Хамгийн урт нэртэй иргэнийг Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо гэдэг.