Хотын дарга cvpдvvлэгт өртөөд байгаа талаараа өөрийн цахим хуудастаа бичсэн. Тэрээр: Ариунбат Эрдэнэцогт гэдэг нэртэй 91913713 дугаартай хүн, Viber ашиглан надаас 1 тэрбум 250 сая төгрөг нэхэж, сүрдүүлжээ. Хогны хар уутанд дээрх мөнгийг хийгээд, Хөрөнгийн биржийн урд талын хогийн саванд хүнээр хийлгэ гэжээ. Хэрэв намайг түүнд мөнгө өгөхгүй бол Хятад хүмүүстэй авлигын хэлцэл хийж байгаа баримтыг дэлгэнэ гэнэ. Тэр баримтад нь Тавантолгой компанийн дэд захирал асан У.Цогтбаярын хятадуудтай уулзсан уулзалтын яриа бичлэг байгаа бололтой юм. Хэтэрхий их action кино үзсэн нөхөрт инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг. Хэмээн бичсэн тэрээр энэ хүнийг холбогдох албаны хүмүүст өгч шалгуулахаар болсон гэсэн тэгвэл цагдаагаас илүү сошиал хэрэглэгч нар хэргийн эзнийг шүүгээд гаргаад ирлээ.
Тэрээр хөрөнгийн биржид ажилладаг хүн байжээ. Энэ талаар сошиал хэрэглэгч: “Хотын даргыг маань дарамтлагч Э.Ариунжаргал нь болбоос хөрөнгийн биржид ажилладаг бөгөөд 12-р сарын 19-нд утсаа 8 цагт унтраасан бөлгөө. Утас унтарсан газрын солбицлыг хайтал хөрөнгийн бирж байлаа. Тэнэг гар чинь мөнгөө ажлынхаа үүдэнд орхи гэсэн юм байна” гэжээ.
Харин тус хэргийн талаар цагдаагийн алба болон бусад холбогдох албаны хүмүүс одоогоор ямар нэгэн мэдэгдэл хэлээгүй байгаа юм.
Мэдээллийн эх сурвалж: 1r70.me