АТГ, ЦЕГ-ын ажилтнууд өчигдөр /2022.12.7-8 нд шилжих шөнө/ нүүрсний хэрэгтэй холбоотойгоор томоохон гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Прокурорын зөвшөөрөл бүхий уг ажиллагааны үеэр найман хүнийг баривчилж, Ца гдан хо рих 461 дүгээр ангид саатуулжээ.
Тодруулбал, “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албаны дарга С.Энхтөр, “Сагсайс Редер” ХХК-ийн захирал С.Энхтүвшин, “Хишиг арвин индустрал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг бари вчилжээ. �Тэдний гэр оффист хийсэн нэгжлэгээр онц их хэмжээний мөнгө, бусад хориотой хэрэгсэл илэрчээ. �Мөн тэдний нэг нь жагсаал зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.