УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Зайсанд хүртэл утаа үнэртээд эхэллээ” гэж хэлсэн үгэндээ тайлбар хийлээ. Тодруулбал, “Утааны асуудал бол зөвхөн гэр хорооллын иргэдийн асуудал биш бүх хүний асуудал болж байна гэсэн утгаар “Зайсанд хүртэл утаа үнэртэж байна” гэж хэлсэн.
Миний үгийг нэг хоёр сөрөг хүмүүс гуйвуулаад явчихлаа. Нийслэлийн иргэдийн 70 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Эдгээр айлуудад шөнийн эрчим хүчний тарифын хөнгөлөлт маш их хэрэгтэй. Үүнийг тоглоом шоглоом болгоод, хүний нэр төрийг унагаах гэж ашиглаж болохгүй гэв.
Follow us