Боловсролын бичиг баримт шалгах ажлын хэсгийг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ч.Энх-Амгалан ахалж байгаа билээ.
Тэрбээр шалгалтын явцад зарим бичиг баримт алдагдсан асуудлаар тайлбар өглөө.
Ажлын хэсгийн ахлагч Ч.Энх-Амгалан:
“Нийт 59 мянган боловсролын бичиг баримтыг хянан шалгаж дууссан. Энэхүү шалгалтыг хийж байх явцад Мэргэжлийн Хяналтын Улсын байцаагчын хоёр зөөврийн хард 3-4 боодол хяналт шалгалтай холбоотой материал алдагдсан. Энэ асуудлаар яамны камерын бичлэг шалгатал 3 хоногоос хэтэрсэн байгаа тул бичлэг устсан. Тиймээс цагдаагийн байгууллагад хандаж ажлын хэсэг гарч ажиллаж байна” гэв.
Ч.Энх-Амгалан: Гурав хоног өнгөрсөн тул материал алдагдах үеийн бичлэг камерт үлдээгүй байсан
Ажлын хэсгийн ахлагч Ч.Энх-Амгалан “Боловсролын баримт бичиг шалгах ажлын явц өндөрлөх дөхөж байна. Шалгалтын явцад мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн зөөврийн хоёр хард, хяналт шалгалттай холбоотой 3-4 боодол материал алдагдсан.
Камерын бичлэг шалгах гэхэд гурав хоногоос өнгөрсөн байсан тул бичлэгт үлдээгүй байсан. Иймд цагдаагийн байгууллагад хандаж, ажлын хэсэг гаргасан. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа” гэв.