Тодруулбал, наймдугаар сарын 8-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Хорих 423 дугаар ангийн ногооны талбайгаас хоёр хүн оргоод буй. Тэдний нэгийг өнөөдөр баривчилжээ.
Оргодол А.Мөнхбатыг Эрүүгийн цагдаагийн албаны болон Архангай, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид өнөөдөр 01:00 цагийн орчимд Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэрээс баривчлав.
.
Түүнтэй хамт оргосон Г.Сумъяабазарыг үргэлжлүүлэн эрэн сурвалжилж байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байсан Б.Баянбаатар наймдугаар сарын 29-ний өдөр оргосон. Эрэн сурвалжлах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж, оргосон иргэнийг энэ сарын 2-ны өдөр олж, баривчлаад байгаа юм.