Xичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн замын түгжрэлийг бууруулах зорилгоор долоо хоногийн турш авто машины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ээлжлэн хөдөлгөөнд оролцуулж, хязгаарлах шийдвэрийг гаргасан. Улмаар энэ шийдвэрээ үргэлжлүүлэх саналтай байгаа талаар Д.Сумъяабазар хэлээд байгаа юм. Мөн түгжрэлийн асуудлыг цэгцэртэл энэ журмыг сунгах асуудлыг энэ сарын 09-нд НИТХ-аар хэлэлцэнэ гэх.
Авто машины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ээлжлэн хөдөлгөөнд оролцуулсан нь зарим иргэдийн хувьд хүндрэлтэй байгаа аж. Тодруулбал такси үйлчилгээнд явж амьжиргаагаа залгуулдаг иргэдийн орлого тасарчээ. Мөн үүнээс гадна хэрвээ энэ шийдвэр үргэлжлэх юм бол хоёр машин худалдаж авахаас өөр аргагүйд хүрэх гэнэ.
.
Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахын тулд тэгш, сондгой дугаараар ангилан явуулах шийдвэрийг Нийслэлийн удирдагууд гаргасан. Уг шийдвэрийг сунгана гэх ” асуудал нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна.
Хотын дарга Д.Сумъяабазар: Хотын хэмжээний даац 3-4 дахин нэмэгдсэнтэй холбоотой бид яах аргагүй захиргааны шийдвэртэй арга хэмжээ авна. Тийм учраас Засаг даргын захирамжаар автомашиныг долоо хоногийн хугацаатай тэгш, сондгойгоор явуулсан. Уг асуудлыг есдүгээр сарын 07-нд НИТХ-аар оруулна. Жилийн дөрвөн улирал, хэдэн жил байдаг юм тэр болтол цэгцэртлээ тэгш, сондгойгоор явуулна.