Уншигч бид хэдхэн хоногийн өмнө нэгэн гунигт мэдээг авсан нь хошин урлагийн салбарын томоохон төлөөлөл болсон хайрт жүжигчнээ өвчний улмаас алдсан билээ.
Жүжигчин Ц.Ганбаярын хүү өөрийн цахим хуудаснаа:
“Ааваа тандаа маш их хайртай шүү илүү удаан хамтдаа байсан ч болоосой аз жаргалтай хамтдаа байсан үе рүүгээ буцаж очоод аавдаа дахиад нэг тэврүүлэх сэн”…гэжээ.
Жүжигчин Ц.Гaнбaяp 2006 oнд CУИC-ийг дүүpгэcэн бөгөөд oюyтaн axyй цaгaacaa “Шинэ үe” пpoдakшны жүжигчнээp, cүүлд “Mөpөөдлийн тeaтp”-т aжиллaж, oлoн caйxaн дүpээpээ үзэгчдийн xүpтээл бoлcoн aвьяacлaг жүжигчин бaйв.
Авъяаслаг, сайхан сэтгэлтэй, хүнлэг хүн байсан түүнд урлагийн анд нөхөд нь гүн эмгэнэл илэрхийлжээ.
Хэлсэн үгийг нь санаж, хичээж явах болоно оо… Амгалан нойрсдоо. Ард түмэн нь аз жаргалтай инээсэн төрхөөр нь үргэлж хайрласаар байх болно.
Жүжигчин Жавхаа өөрийн цахим хуудаснаа “Тиймээ хүн ялгаж харьцдаггүй. Хүн сэтгэлийн дээд байсан бүгд сүүлийн уулзалт гэдгийг мэдэж байсан энэ үдэш хамгийн aймшигтай хэцүү байсан.
Жүжигчин Ганзориг: Монголын хошин урлагийн нэгэн тод гялалзах од тэнгэрт харвалаа.Сайхан дүү минь амгалан нойрсдоо.Сэтгэл зүрхэнд минь үүрд хоногших болно.Ум мани бад ми хум
Жүжигчин Онон: Монголын хошин урлагийн нэгэн залуу од тэнгэрт дэвшлээ. Гүн эмгэнэл илэрхийлье. Хүүхэд шиг гэнэн, хөөрхөн зантай дүү минь, тэнгэрийн орондоо тайван нойрсдоо
Жүжигчин Ц.Алдармаа: Баялаг эрдмийн сангаас хүртээд… Дэндүү сайхан зан чанартай, хөгжилтэй, хүмүүжилтэй, түшигтэй, хүний дээд хамгаас хайртай найз минь биднийгээ дэндүү эрт үүрд орхин одлоо. Чинийхээ хошин урлагт хүчин зүтгэж, өдийг хүртэл бүтээсэн дүрүүдийг, бусдад тусч, энэрэнгүй, хүнлэг зан чанарыг чинь үргэлж дурсан санаж явах болно оо. Найз минь мөнх хөх тэнгэртээ амгалан нойрсдоо хайртай шүү. Хүндэтгэсэн: Ц. Алдармаа
Жүжигчин Темка: Эвий эвий муу найз минь. Яасан ч хэцүү хорвоо вэ Амьдрахын төлөө чи минь өдий хүртэл хичээсээн.Ард үлдэж байгаа үр хүүхдүүд болон хорвоо дээрх ганц эгчид нь найзууд нь чадлаараа хичээж туслаж харж хандаж явах болноо. Амьддаа л бие биенээ хайрлаарай хүмүүс минь. Сайхан сэтгэл хүн чанарын үлгэр болсон сайхан найз минь. Мөнх тэнгэрийн орондоо тайван нойрсдоо. Чи минь бидний сэтгэл зүрхэнд үргэлж мөнхөд байх болно. Ум сайн амгалан болтугай!!!
Жүжигчин Хулан: Хүмүүн бидний амьдрал ямар ч богино таагдашгүй байдаг юм бэ дээ. Ганбаа бид 2 анх оюутан байхдаа /3,4р курсын хүүхдүүд / “ Шинэ үе” продакшны босгыг хамт алхан ороод анхныхаа тайзандээр гарч байж билээ… Ганбаагийн маань төрсөн эгч нь миний 10 жилийн найз юм. Ганбаяр маань хар багийн зөөлөн даруу хүүхэд байлаа. Гүнээ эмгэнэж байна ум маани бадмэ хум.
Жүжигчин Нарансолонго: Үнэхээр зөөлөн дулаан сэтгэлтэй, хүн чанартай “түшигтэй сайхан” хүн байсан даа Амгалан нойрс доо. Ум ма ни бад ми хум
Жүжигчин Батаа: Сайхан дүү минь бурханы орондоо тайван нойрс доо чинийхээ сайхан сэтгэл, зөөлөн ааш, нөхөрсөг занг дурсан суух болно дүү минь гүн эмгэнэл илэрхийлье Ум маани бад ми хум
Жүжигчин Бархүү: Ямар их гунигтай өдөр вэ Хайран сайхан дүүгээ алдлаа. Их л тэмцлээдээ муу дүү минь. Сүүлийн уулзалтанд киноны ажилтай байгаад очиж чадаагүйдээ даанч их харамсаж байна. Сүүлийнх ч гэж төсөөлсөнгүй. Үргэлж дурсан санана.
Жүжигчин Адъяа: Хайран сайхан дүү минь Арай л эрт биднийгээ орхилоо доо. Гэр бүл, үр хүүхэд,нь Гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай…
Эх дэлхийнхээ хэвлийд энх амгалан нойрсоорой Эргээд биднийхээ дунд дахин хүн болж мэндлээрэй Хөрст алтан дэлхийн элгэнд тавтай нойрсоорой Хүний энэхэн орчлонд эргээд бидэндээ ирээрэй Хээрийн уяхан салхиар илбүүлэн илбүүлэн нойрсоорой Хэнзхэн талын цэцэгсээр дэр хийж нойрсоорой Хийсэн бүтээсэг бүхнээ дүгнэн дүгнэн нойрсоорой Хэдэн сайн найзууддаа үгүйлэгдэн нойрсоорой.