Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын тоглоомын талбайгаас хоёр жилийн өмнө Б.Ундармаа охин алга болж, өнөөдрийг хүртэл сураг нь гараагүй байна. Энэ талаар манай сайтын сэтгүүлч өнгөрсөн арваннэгдүгээр сард түүний гэрт очиж, аав, ээжээс нь охины алга болсон шалтгаан, хэрхэн хайж байгаа нөхцөл байдал, эрлийн явцад сэжиг, таамаг илэрсэн эсэх талаар сурвалжилсан билээ.
Тэрбээр бидэнд өгсөн ярилцлагадаа “Охин маань найзуудтайгаа тоглож байгаад гэнэтхэн алга болчихсон. Алга болох үедээ “Амраа ах ирчихлээ” гэж хэлээд, байшин тойроод явсан гэсэн. Амраа гэдэг нь манай хамаатан бөгөөд Сэлэнгэ аймагт ажилладаг. Охиныг алга болохоос хэд хоногийн өмнө ирээд, суманд тоглолт зохион байгуулсан. Тэр үеэрээ миний охинтой уулзсан байна лээ. Би тэр хүнийг охиныг минь аваад явчихсан байх вий” гэж хардаж байгаа” хэмээн ярьсан юм.
Бид өчигдөр охины ээж С.Цогтцэцэгтэй холбогдож, эрлийн ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар түүний ээж С.Цогтцэцэгээс тодрууллаа. Тэрбээр “Охиныг минь авсан байж болзошгүй гэж хардаж байсан Амараатай бид хоёр уулзсан. Охиныг минь аваагүй, мэдэхгүй гэдгээ тэд хэлсэн. Одоо бидэнд охиныгоо хаашаа явсан, хэн авсан гэдгийг мэдэх баримжаа байхгүй болсон.
Цагдаагийн албан хаагчид эрлийн ажиллагааг явуулж байгаа л гэж хэлсэн. Намайг янз бүрийн мэдэгдэл, мэдээлэл битгий хийгээрэй гэж хэлнэ лээ. Миний бие муу, эмнэлэгт хэвтэж байна. Охиноос минь ямар ч сураг гарахгүй байгаа учраас маш их сэтгэлээр унаж байгаа” гэв.
ergelt.mn
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1,450,000 төгрөг байна
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2022 оны эхний 5 сарын статистик үзүүлэлтүүдийг танилцууллаа.
Манай улсад нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 1,450,000 төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 135.2 (10.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 11.9 (0.8%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Дундаж цалинг хүйсээр авч үзвэл:
- эрэгтэйчүүдийнх 1.6 сая
- эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 46.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 717.7 мянган ажиллагч хамрагджээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс хоёр (4.4%) мянгаар, өмнөх улирлаас 569 (1.2%)-өөр, ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 35.7 (5.2%) мянгаар өссөн бол ажиллагчдын тоо өмнөх улирлаас 1.5 (0.2%) мянгаар буурчээ.
НДЕГ-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны нэгдүгээр улирлын тайланд хамрагдсан 717.7 мянган ажиллагчдын сарын медиан цалин 1,066.7 мянган төгрөг байна. Медиан цалин өмнөх оны мөн үеэс 120.9 (12.8%) мянган төгрөгөөр өссөн бол өмнөх улирлаас 1.4 (0.1%) мянган төгрөгөөр буурчээ.