Энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотод жүдо бөхийн Их Дуулга тэмцээн явагдана. Одоогийн байдлаар 27 орны 226 жүдоч оролцох мэдүүлгээ өгөөд байгаа. Манай Их Дуулгад ОХУ-ын тамирчдыг IJF холбооны нэрэн дор оролцохыг Олон улсын жүдо бөхийн холбоо зөвшөөрсөн нь дэлхийн спортын ертөнцөд шyyгuaн тариад байна. Украины дaйн эхлэснээс хойш Оросын тамирчдыг олон улсын тэмцээнээс хасаад байсан ч жүдогийн Их Дуулгад оролцох болсон болохоор шyyгuан гарах нь ч аргагүй.
Украины дэлхийн аварга жүдоч Георгий Зантарая энэ талаар мэдэгдэл хийлээ. Зантарая “Бид 107 хоног Оросын түpэмгийлэгчдээc эх орноо хамгаалан, тэмцэж байна. Олон улсын жүдо бөхийн холбооны сайт дээр оросуудыг Улаанбаатарын Их Дуулгад IJF холбооны нэр дээр оролцох болсныг үзээд үнэхээр их харамслаа.
Би өмнө нь хэрэв дaйн дaжин гарч, xүний aмь үрэгдэж байвал спорт улстөртэй холбогдохоос өөр арга байхгүй гэж бичиж байсан.
Хэрэв үнэхээр Монголын тэмцээнд оросууд оролцох юм бол БИ жүдо бөхийн бүх цолоосоо албан ёсоор татгалзана. Дэлхийн аварга цолоо Олон улсын жүдо бөхийн холбоонд буцаан өгнө. Үргэлж энх тайван, шударга ёс, найрамдлыг эрхэмлэн дээдэлдэг миний хайртай спортын холбоо Украины дaйны талаар ийм бодолтой байх гэж.
Оросуудыг тэмцээнд бүртгэж байх хооронд чинь Украинд хэдэн зуун хүн vxэж байна. Олон мянган хүн өдөр бүр б ө м б ө г д ө л т дунд амьдарч байна. Украин улс Монголын Их Дуулгад оролцохгүй. Олон улсын жүдо бөхийн холбооны удирдлага Украины талд байгаасай гэж би хүсэж байна. Украин улс мандан бадраг” гэж бичсэн байна.