Илон Маск ирээдүйд “Tesla” компанийн бизнесийн 25-30 хувийг БНХАУ-ын зах зээл бүрдүүлнэ гэж мэдэгдлээ.
Мөн ойрын ирээдүйд БНХАУ-д нэмж үйлдвэр нээхээр төлөвлөөгүй байгаа ч Шанхай дахь үйлдвэрээ өргөтгөхөөр зорьж байгааг онцолсон байна.
“Financial Times”-аас зохион байгуулдаг “Авто машины ирээдүй” уулзалтаар Илон Маск үйл ажиллагааны хэтийн төлөвийг товчхон танилцуулжээ. Энэ үеэр Илон Маск “Tesla”-ийг орхих төлөвлөгөөгүй байгаагаа тодотгосон байна.
Үүнээс гадна тэрбээр “Tesla” уул уурхайн компани худалдан авах саналд нээлттэй байгааг онцоллоо. “Tesla” цахилгаан автомашин үйлдвэрлэхэд шаардлагатай металлуудыг өөрөө бие даан нийлүүлэхээр зорьж байгаа юм.
Цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн дунд ирэх 10 жилд зах зээлийн эрэлтийг хангахад лити, никель, зэс болон бусад металлын нийлүүлэлт хүрэлцээгүй байна гэсэн болгоомжлол үүсээд байна.
О.Цэнгэг