“Ковид-19” буюу Корона вирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах чиглэлээр НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлттэй холбоотой олон ажлыг зохион байгуулж байна.
Үүний нэг нь нийслэлээс нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрладаг автобусны буудлын сандал, хогийн сав, ТҮЦ-үүдийн өнцөг булан бүрийг ариутгал, халдваргүйжүүлэх тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угааж цэвэрлэх ажил хуваарийн дагуу ирэх 7 хоногоос эхлэхээр болжээ.
Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өөрийн сошиал хуудсаар дамжуулан Удахгүй хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан халдвар, хамгааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор Автобусны буудал, амралтын талбайнуудыг энэ сарын 25-наас эхлэн угааж ариутгах ажлыг эхлүүлэх гэж байна хэмээжээ. Иргэд ч уг ажилд сэтгэл хангалуун байгаа бөгөөд хотын орлогч Б.Отгонсүхийг уг ажилд өөрийн гар биеэр оролцож иргэддээ үлгэр жишээ харуулах байх хэмээн найдаж буй аж.