УИХ-н хашир бурхи гэгддэг, АН-ын алтан хараацай нарын нэг бол эрхэм гишүүн Гончигдорж. Түүний хүү Эрдэмхишиг гэж тун чиг ирээдүйтэй залуу гэгддэг Эрдэмхишиг нам жимхэн урагшилсаар. Цаг агаарын Энхлүүн гэж цоллуулсан түний гэргий, загвар өмсөгч, рекламны мангас Энхлүүнийг танихгүй бараг үгүй болов уу.
Гончигдоржийг өвөө болгосон хүү, охины ээж болсон түүнийг бодитоор нь харсан хүмүүс өөрийн эрхгүй уулга алддаг гэнэ. Загварынхан дундаа элдэв сенсацид өртөлгүй, тунчиг даруухан, биеэ авч явдаг, өдгөө 30 нас хол давсан ч, 20 настай охидоос ялгарахааргүй залуухан харагддагын нууц бол өчнөөн бий байлгүй яахав. Цаг агаар хөтлөх, томоохон компаниудын рекламанд хааяа нэг өндөрхөн үнээр тоглочихдог чамгүй орлоготой тэрээр цаашид улам чамбай суралцах хүсэлтэй гэдгээ дотны найздаа хэлжээ.
Ийм сайхан бүсгүйгээр өрхөө татуулж, цай чануулж буй Г.Эрдэмхишиг аавынхаа улс төрийн замналыг холоос эхлүүлнэ лээ. Тэрээр өнгөрсөн хаврын УИХ-ын ээлжит сонгуулиар үеийн анд Галиндэвийнхээ сонгуулийн ерөнхий менежерийн үүрийг чадварлаг гүйцэтгэж байсныг дуулгах нь зүйтэй.