Монголын үндэсний хувцасыг чадлаараа сурталчилж, Монгол арга ухааныг яс махандаа шингэтэл мэдэрсэн нэгэн бол МУГЖ С.Жавхлан. Ямар сайндаа л эхнэрээ эмнэлэгт биш Монгол гэрт араг түшүүлэн төрүүлдэг гэнэ лээ. Эхнэр нь бүх хүүхдээ ингэж уламжлалт аргаар төрүүлсэн гэж цуурдаг нь нэгэн бодлын үнэн ч юм шиг.
УИХ-д 2016 онд сонгогдохдоо Чингисийн есөн өрлөгөө дагуулан хаан ширээнд залардаг шиг л ордоныг нар зөв тойрон төрийн ордонд орж байсныг ард түмэн санаж байгаа байх.
Улс төрийн гал тогоо түүнд төдийлөн тохироогүй бололтой ээлжит 2020 оны сонгуулийн өмнөхөн гавьяат жүжигчин, УИХ-н маань АН-д гэнэт элсэх шийдвэр гаргаж төрөлх нутаг Увс аймгаас УИХ-д нэр дэвшсэн ч луухгаруудад өвдөг шороодон ууртайхан үг унаган нутгийнхандаа чулуудсан.
Тэгвэл түүний эхнэр Шуранхайн Эрдэнэчимэг чимээгүйхэн уран бүтээлээ хийсээр явна. Г.Эрдэнэчимэг ‘Хүрээ хүүхэн’ дуугаа дүрсүүлэн 07 дугаар сарын 07-ны 07 цагт өөрийн хувийн Youtube хуудас болон олон улсын дижитал хөгжмийн дэлгүүрүүдэд байршуулжээ. Дуучин Г.Эрдэнэчимэгийн дуу монголчууд төдийгүй гадныхны таашаалд нийцдэг бололтой. Гал халуун цустай иргэдтэй гэгддэг испани эр пэйж хуудсаар нь дамжуулан Г.Эрдэнэчимэгийн дуунд дуртай гэдгээ илэрхийлжээ.