Дуучин Отгонжаргал VOICE хамтлагаар овоглож анх олонд танигдаж дуулж эхэлсэн түүхтэй. Царайлаг, ганц бие гэсээн тодотголтой түүнийг тойрсон элдэв цуу яриа огт тасардаггүй гэхэд болно. Дуучнаас гадна кино урлагт хүч үзэн кино сонирхогчдоос боломжын үнэлгээ авч чадсан.
Ер нь дуучид дуугаа дүрсжүүлэх нэрийдлээр жүжиглэх авьяасаа хөгжүүлдэг нь ‘Ану хатан’ кинонд гол дүрийг товхийтэл бүтээснээр нь харж болох юм. Түүний хамтрагч Баттулга нь Улсын Филармоны даргаар сонгогдсон бол Эрдэнэ-жаргал нь Герман улсад ажиллаж амьдарч байгаа учраас тэдний хамтлаг түр хугацаагаар тарсан гэж ойлгож болох аж.
Отгонжаргал Англи улсад хэлний бэлтгэл дээшлүүлээд ирсэн тэрбээр жилийн өмнө гоо сайхны мэс засалд орж улам залуужсан нь харахад илт. Дуучин Д.Отгонжаргал ‘Гоолингоо’ фитнесийн төвд 10 гаруй жил тууштай хичээллэж бие галбираа гоолиг хэвээр нь хадгалж байгаа бөгөөд түүнийг ‘Ану хатан’ кинонд тоглосных нь дараа өөр хэд хэдэн уран сайхны кинонд тоглох урилга заллага ирсэн ч бүгдээс нь тэрбээр эрс татгалзсан гэдэг.
СУИС-аа төгсөөд удаагүй байхдаа буюу 25 настайдаа анхны амьдралаа зохиосон дуучин бүсгүй удалгүй ганц охиныхоо аавтай ажил мэргэжлийнхээ улмаас таарахгүй ам мурийсаар хоёр тийшээ болсон тухайгаа ч өөрөө ярьдаг аж. Тэрбээр ‘Өнө мөнх эх орон’, ‘Миний ээж тэмээчин’, ‘Хайрлан дуулмаар байна’ зэрэг олон арван дууг өөрийн гэсэн өвөрмөц хоолой, өргөсөн хэмнэлээр дуулж олон түмний сэтгэлд хоногшуулсан хүргэсэн бөгөөд ард түмний дунд дуурийн дуучин Г.Ариун-баатартай хамтран дуулсаных нь дараа ‘Энэ хоёр сайхан хосууд Вандан Дуламсүрэн хоёр шиг нэг гэрт хамтраад ороосой’ гэсэн яриа ч бий болж зарим хэвлэлүүдээр түүнийг дуучин Ариунбаатартай холбон бичиж байсан удаатай.
Өнгөрсөн намар БНХАУ-ын нэгдүгээр дэсийн дуучин Дэдмаагийн хүсэлтээр хоёр цаг 40 минут үргэлжилдэг ‘Хайр шингэсэн тоорой’ хэмээх дуурийн гоцлол дуулж Бээжин хотноо том тоглолтонд оролцоод ирсэн дуучин маань саяхан өөрийн гэсэн найз залуутай болсоноо албан ёсоор зарлан мэдэгдэж ‘Миний араас гүйж, надаар оролдоод хэрэггүй шүү’ хэмээн араасаа гүйдэг хүмүүст анхааруулсан байна. Бүр ‘…Найз залуутай болсон гэдгээ албан ёсоор мэдэгдье’ хэмээсэн байгаа юм. Түүний найз залуу нь нэгэн томоохон компанид менежер хийдэг бөгөөд удахгүй өөрөө ил гарч ирнэ гэдгээ ч мэдэгдсэн.