К.о.р.о.н.а.виру.сийн халд.варын ца.р тах.лын нөхцөл байдлаас шалтгаалж энэ жилийн улсын их баяр наадам цуцлагдсан. Харин өнгөрсөн наймдугаар сарын 16-ны өдөр /2021.08.16/ Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан 512 хүчит бөхийн барилдаан болсон билээ.
-ТОМООХОН ОЙН БАРИЛДААНД ТАВААС ДЭЭШ ДАВСАН БӨХЧҮҮДЭД ЦОЛ ОЛГОХООР ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ БАЙНА-
Уг барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий ес давж түрүүлж, аймгийн арслан Э.Ууганбаяр үзүүрлэсэн. Барилдааны үеэр Хууль зүйн яамны холбогдох албаныхан “Уг барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн амжилтаа ахиулсан бөхчүүдэд цол олгох асуудлыг нухацтай ярилцана” гэж мэдэгдсэн байдаг.
Тэгвэл уг асуудал шийдэгдэж цол олгохгүй шийдвэрийг гаргасан байна. Учир нь Үндэсний их баяр наадмын тухай хуулинд “Зөвхөн долдугаар сарын 11, 12-ны өдрийн наадмын барилдаанд таваас дээш барилдаж давсан бөхчүүдэд цол олгоно” гэж заажээ. Тэгэхээр энэ дагуу 512 бөхийн барилдаанд таваас дээш давсан бөхчүүдэд цол олгохгүй аж.
Энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “Цаашид ц.а.р тах.лын хүнд.рэл үргэлжлэх төлөвтэй байгаа тул Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьсан. Уг өөрчлөлтөөр томоохон ойн баяр наадамд тав давсан бөхчүүдэд цол олгохоор болж байгаа. Зохицуулалтыг хийнэ” гэлээ. Мөн 512 бөхийн барилдаанд зодоглож, тавын даваанаас хойш тунаж, үлдсэн бөхчүүдээс до.пи.н.гийн шинжилгээ авсан билээ. Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав хэлэхдээ “18 бөхөөс до.п.ин.гийн шинжилгээг БНСУ руу явуулсан байгаа. Одоогийн байдлаар шинжилгээний бүгдийнх нь шинжилгээний хариу ирээгүй байна. Ганц, хоёр бөхийн шинжилгээний хариу ирээгүй. Ирсний дараа нь нэгтгээд зарлана” гэв.
Т.Доржханд: Улс төрийн хоёр дахь хүчин бол ХҮН гэдгийг сүүлийн хоёр сонгууль харууллаа
УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өчигдөр 07:00-22:00 цагийн хооронд Хэнтий аймаг, СХД-т болсон. Энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тул ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүслээ. Нөхөн сонгуулийн дараа ХҮН-ийн дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийв.
Тэрбээр, Өчигдрийн нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялсан ч гэсэн хоёрдугаарт ХҮН намын нэр дэвшигч Б.Найдалаа орлоо. Гуравдугаарт нэгдэж нийлсэн АН буюу Э.Бат-Үүл баатар орлоо. Иргэд хоёрдугаарт ХҮН намыг тавилаа.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН намаас нэр дэвшигч Д.Энхбат 20 гаруй хувь, АН-ын нэр дэвшигч 6 хувийн санал авсан. Гэтэл АН-ынхан ХҮН нам манай саналыг хувааж байна гэсэн. ХҮН санал хуваагаагүй. Иргэдийн дэмжлэгийг авсан улс төрийн хоёр дахь хүчин бол ХҮН юм гэдгийг сүүлийн хоёр сонгуулиар иргэд баталгаажуулж өглөө гэв.
СЕХ: Нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд зохион байгуулна
Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд буюу Бямба гарагт зохион байгуулахаар болсон талаар СЕХ-ноос мэдээллээ.
УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өчигдөр 07:00-22:00 цагийн хооронд Хэнтий аймаг, СХД-т болсон. Энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тул ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүссэн.
Тус хоёр тойрогт нийт 148 хэсгийн хороо байгаагаас зөвхөн 17 хэсгийн хороонд сонгогчдын ирц хүрсэн байна. Ингэснээр 131 хэсгийн хороонд нэмэлт санал хураалт явуулах юм.
Үүнтэй холбогдуулан өнөө өглөө СЕХ хуралдаж, сонгуулийн ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах товыг тогтжээ.
Харин нэмэлт санал хураалтын зардлын тухайд СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Хоёр тойргийн сонгуулийн нийт зардал 2.2 тэрбум төгрөг. Үүнээс СЕХ-ны шууд зарцуулах төсөв нь 1.8 тэрбум төгрөг. Тэгэхээр нөхөн сонгуулийн зардалдаа багтааж нэмэлт санал хураалтыг зохион байгуулна” гэлээ.