ОХУ-ын сэтгэл зүйч Михаил Хорс “Nation News”-д ярилцлага өгөхдөө коронавирусний аюулаас оросууд бусад орны иргэдтэй харьцуулахад бага айж байна гэж ярьжээ.
Михаил Хорс “Оросууд түүхэндээ маш олон аймшигт явдал, гай зовлонг туулж ирсэн хүмүүс. Дайн, өлсгөлөн гээд коронавирусээс илүү аюултай зүйл олныг үзэж хатуужсан. Манай ард түмэнд 1980-аад оны сүүл, 1990-өөд оны эхээр идэх юм юу ч байгаагүй. Гудамжинд мафийн бүлэглэлүүд байлдаж, гэмт хэрэг өрнөж байлаа. Харин залуучууд энэ бүхнийг үзээгүй болохоор өвчнөөс эмээж байна. Ахмад үе бол айхгүй байгаа” гэж тайлбарласан байна.
Одоогийн байдлаар ОХУ-д 59 халдварын тохиолдол илрээд байна.