Өмнө нь цооронхой оймс өмсөхдөө бусдаас ичиж санаа зовдог байсан бол одоо тэгэх шаардлагагүй болжээ. Учир нь энэ үзэгдэл тун удахгүй трэнд болж ч магадгүй юм.
‘ekoD Works’ хэмээх бүтээлч брэндийн хамт олон эрхий хурууны хэсэгтээ цоорхойтой оймс худалдаанд гаргасан байна. Тус брэндийн дизайнер Фукузава Такаюуки: ‘Хүмүүс цоорсон оймсоо шууд л хаячихдаг учраас оймсыг илүү удаан хугацааны турш өмсөж, байгаль орчиндоо хог хаягдал бага үүсгэхийн тулд ийм санаа бодож олсон’ хэмээн тайлбарлажээ.