“Эзэн хичээвэл Заяа хичээнэ” гэдэг шиг хүн өөрөө хичээж, хөдөлмөрлөж чадвал болохгүй, бүтэхгүй зүйл үгүй гэдгийн тодхон жишээ болсон хосууд гэрээ хэрхэн тохижуулсан нь олон мянган гэр бүлийн анхаарлыг татаад байна.
Залуу хүмүүс сүүлийн үед байр, орон сууцтай болохын тулд хичээх болсон нь нууц биш. Гэвч гэр хороололд амьдрана гэхээрээ тоос шороондоо дарагдаж амьдардаг гэсэн бодол аль хэдийн хоцрогдсон.
Улаанбаатар хотод олон мянган хороодын чимэг болсон жишиг, соёлч, хөдөлмөрч өрх маш олон бий. Тэгвэл үүний нэгэн жишээ болсон залуу гэр бүлээр өөрийн эрхгүй бахархал төрж байна.
Гэрээ үлгэр жишээ ямар сайхан тохижуулаа вэ? Үлгэр жишээ гэр бүлд сайн сайхан дээдийг хүсэж байна.