Тамирчин хүний хамгийн том өрсөлдөгч бол бэртэл гэм.тэл. Озеки цолонд хүрчихсэн , өгсөж явах үедээ бэртэж, сумогийн доод зиндаа руу ” шидэгдсэн”. Тэр үед ханьтайгаа учирсан нь миний хувьд аз гийсэн. Түүнийг Японы Их Сургуульд суралцахаар ирсэн үед нь анх таарсан. Надад урам зориг өгч дэмжиж, хөгжөөж чадсан хүн бол миний хань.
Түүнийхээ түшиг, сэтгэлийн дэмээр дахин өндийж, дээд зиндаанд эргэн ирж, хоёр ч түрүү авч, гурав дахь башёгаас аварга цолны болзлыг сонслоо гэж Майничи сонинд Терунофужи ярилцлага өгсөн байна. Нагояа башёд түрүүлж чадаагүй ч, 14 давж үзүүрлэсэн Терунофижид аварга цол олгох хүсэлтийг Ёкозүнагийн зөвлөлд хүргүүлсэн байна. Тус зөвлөл зөвшөөрлөөс Сумо бөхийн Холбооны Гүйцэтгэх зөвлөл ирэх Лхагва гарагт хуралдаж шийдвэр гаргах болжээ.
Мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна болоход Тэрүнофүжид 48 цаг үлджээ.
Манай дэвжээ аваргатай болох гэж буйд туйлаас баяртай байна. Аварга болсон тохиолдолд нөхцөл байдал өөрчлөгдөнө. Озеки цолтонтой харьцуулахад, тааруу барилдахад цолоо алдахгүй давуу талтай ч, зодог тайлах аю.ул.тай. Тиймээс аваргаас аваргын зиндаанд л барилдахыг шаарддаг онцлогтой.
Мэдээж Терунофигийн цалин пүнлүү, хангамж нэмэгдэнэ. Зөвхөн нэг сарын цалин нь 3 сая иен буюу, монгол төгрөгөөр нэг тэрбум орчим төгрөг болно. Хамгийн чухал нь зодог тайллаа ч Сумогийн холбоонд ажиллах эрхтэй болно гэж Терунофужигмйн дэвжээний багш Ишегахама тодотголоо.
Мэргэжлийн сумогийн 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /2021.02.11/ Токио хотын Томиока Хачиогү ордонд гэрлэх ёслолоо хийсэн байна.
Түүний гэргий Японд суралцдаг монгол оюутан Цэгмэдийн Доржханд хэмээх бүсгүй юм байна. Тэрүнофүжи 29 настай бол Ц.Доржханд 26 настай. Тэд 2015 онд Тэрүнофүжиг озэки болж байхад танилцан, 2018 онд гэрлэх өргөдлөө өгөөд байжээ.
Хуримын ёслолд Исэгахама ояката гэргийн хамт, Монголоос ирсэн хамаатан садан зэрэг 20 орчим хүн оролцож, 30 минутад хуримын ёслол болж өндөрлөжээ.
Хосууд 7 жилийн өмнө танилцаж, Тэрүнофүжиг хүнд гэмтэл, өвчин, Жонидан зиндаанд унасан байх үед нь ч үргэлж хамт байж, сэтгэлийн дэм өгч байсан бүсгүй гэнэ.
“Хэрэв би ганцаараа байсан бол хэзээ ч дахин Сэкитори болж чадахгүй байсан байх. Үргэлж дэргэд минь байж, дэмжиж байсан түүний ачаар л би дахин дээд зиндаанд гарч чадсан. Би 3 жилийн өмнөх Валентины өдрөөр гэрлэх саналаа тавьсан” гэж Тэрүнофүжи ярьсан байна.
Тэрээр одоо мэргэжлийн сумогийн 73 дахь их аварга, Монголоос төрсөн 5 сумогийн аварга болоод буй юм.
Ц.Дорж