Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар Хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэрээ тэрээр Улаанбаатар хотын утааг 50 гаруй хувиар бууруулсан гэдгийг онцлон тэмдэглэв. Түүнчлэн 2020 оны өвөлжилтийн хугацаанд утааг дахин 30 хувиар бууруулна. 2021 оны хавар гэхэд Улаанбаатар хотын утаа 80-аас доошгүй хувиар буурсан байх талаар мэдэгдсэн юм.
Мөн тэрээр, Өнгөрсөн хугацаанд бид олон зуун нам даралтын зуухыг цахилгаанаар орлуулж чадсанаар 150 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулсан. Өнөөдрийн байдлаар манай улсад 5000 гаруй нам даралтын зуух байна. Цахилгаан дулаан, хийн хэрэглээнд шилжээгүй тохиолдолд түүхий нүүрс түлүүлэхгүй гэсэн захирамж гарсан. Эдгээр зуухнуудын үйл ажиллагааг цэгцэлснээр ахин 150 мянган тонн нүүрсний хэрэглээг танаж чадна гэсэн юм.
Утааг бууруулах ажлыг үргэлжлүүлэн хийж буй аж. . Наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15 хүртэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт айл өрх бүр зуух яндангаа хөөлөх, засах, гэр орноо дулаалах шаардлагатай. Энэ талаар Засаг даргын захирамж гарсан. Намрын дулаан өдрүүдэд айл өрх бүр өөрсдийн бэлтгэл ажлыг хангах хэрэгтэйг Хотын захирагч С.Амарсайхан сануулж байв.