Жүжигчин Д.Хүрэлхүүгийн ууган охин Х.Намуун гоо сайхны “Wolarsen” брэндийн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаад өдгөө хоёр жил болж буй.
Түүний бренд бүтээгдэхүүний салбарууд Улаанбаатар хотод хаа сайгүй бий.
Х.Намуунийг одоо бол өөрийн “Wolarsen” брэндээр нь андахгүй болжээ. “Wolarsen” нэртэй уруулын будаг нь хэсэгтээ л охид, бүсгүйчүүдийг шуугиулсан гэхэд хилсдэхгүй. Түүнээс хойш уруулын будаг, хөмсөгний харандаа, багс гэх зэрэг гоо сайхны 20 гаруй бүтээгдэхүүн гаргаж олны талархлыг хүлээгээд буй.
Аавыгаа дуурайгаад төрөл бүрийн авъяастай төрсөн жүжигчин Х.Намуун тун ирээдүйтэй загвар өмсөгч гэгддэг ч үндсэн мэргэжил нь эдийн засагч бөгөөд 2013 онд МУИС-ийн ЭЗС-ийг төгссөн билээ.
Тэгвэл авъяаслаг бүсгүй маань өөрийн инстаграм хуудаснаа нэгэн гайхалтай мэдээг дэлгээд байна.
Тэрбээр: “Энэ жил төрсөн өдрөө тэмдэглэх мөнгөө удаан хугацаанд хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлэгийн ажилтнууддаа зориулахаар шийдлээ.
Өөрийн WOLARSEN бүтээгдэхүүнүүдээс бэлэг болгон барилаа. Бараг л хамгийн гоё сэтгэл дүүрэн төрсөн өдөр болж байх шиг байна.” хэмээжээ.
Аав ээжийн ухаалаг мундаг охинд цаашдын бизнест нь улам их амжилтыг хүсье.