БНСУ-д хууль бусаар ажиллагсадыг баривчилсаар байна. Өмнө нь 3 сарын 1-нээр дуусгавар болж байв. Гэвч 3 сарын 2 ~ 4 сарын 30 хүртэл сунгагдлаа. (1жилд 4удаа баривчилгаа явагдахаар болов) Солонгосын хууль зүйн яамнаас хууль бус оршин суугчидтай тэмцэхээр 5жилийн төлөвлөгөөг энэ жилээс эхлэн гаргасан.
Өчигдөр буюу 2 сарын 27нд баривчилгааг дахин 2 сараар сунгах талаар мэдээлэлсэн. Бүр нарийвчилсан төлөвлөгөөнөөс дурьдвал улиралд 1 удаа буюу жилд 4н удаа тогтмол явуулах зэрэг байнгын хяналт шалгалтын тогтолцоог баримтлана.
Үүнд : ① Солонгос иргэдийн ажлын байрыг булааж буй хэмээн үзэх ажлын байрууд (үйлдвэр, барилга, буудал, хоолны газар гэх мэт) ② Олон тооны хууль бус гадаадын иргэдийг ажилд авдаг эсвэл байнга ажиллуулдаг албан газрууд
③ Хууль бусаар нэвтрэх/хөдөлмөр эрхлэлтийг зуулчлагч (брокер)-тай хатуу тэмцэхээр Хууль зүйн яамны санаачлагтайгаар Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөрийн яам, Зам тээврийн яам, Эргийн хамгаалалтын газар(Тэнгисийн ЦГ) гэсэн 5 газрууд хамтран явуулах юм байна. “Солонгост ч хараар байх улам л амаргүй болж бна даа. Сайд дарга нар дэмий зүйл хүсээд хаяж ээ. ” Эх сурвалж : Солонгосын Хууль Зүйн Яам













