Үзмэрч засалч Л.Нямаа Үзэсгэлэн болгогч хөөрхөн Усан туулай жил дараах жилтэнгүүд жилийн урьдчилсан засалтай хэмээлээ. Тэрээр “Усан туулай жилдээ жил орж буй хүмүүс болон их, бага харш жил гарч буй дараах жилүүдэд төрсөн хүмүүс урьдчилсан засалтай. Урьдчилсан засалтай хүмүүс цагаан сарын шинийн нэгнээс өмнө буюу туулай жил гарахаас өмнө заслаа хийлгэнэ үү.
Үүнээс гадна их, бага харш жил гарч буй дараах жилтэн урьдчилсан засалтай. Их харш: Тахиа жилтэн Бага харш: Морь, хулгана жилтэн” гэлээ
“Үзэсгэлэн болгогч” хэмээх туулай жилийн цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 21-нд тохионо
ТУУЛАЙ жилийн төлөвийг дээрх зурлагуудаар шинжилбэл: Өвгөд хөгшдөд буюу өндөр дээд суудалтанд сайн, залууст буюу дунд суудалтанд дунд, нялхаст буюу түмэн олонд муу болой. Эрдэмтэн мэргэдийн нийгэмд эзлэх байр суурь идэвхжиж, алдрыг олох.
Аялал жуулчлалд өлзийтэй. Худалдаа арилжаа эрхлэгчдийн ажил үйлс дэлгэрэх, бод малын өсөлт сайн.Үйлдвэр үйлчилгээ явуулж буй хүмүүсийн ажил үйлс саад бэрхшээл ихтэй. Галын хүч арвижин, хүмүүн нугууд хоосрох нигууртай. Галын аюулаас сэргийл.
Улс орны хөгжил дэвшил саарах, өндөр албан тушаал эрхэлж буй хүмүүсийн суурь батжих. Дээд хүмүүст гэм их, иргэдэд хатуу хууль цааз ирэх.
Ард иргэдийн амьдрал улам доройтож, хулгай, дээрэм элбэгших, үймээн самуун, хямрал тэмцэл гарах. Залуу гэр бүл, эмэгтэйчүүдийн төрөлт арвижихын шалтгаан доройтно.
Зарим газар оронд хүйтэн, лус, бадгана чанар өвчин гарах. Ялангуяа, намрын дунд сарын шинийн дөрвөнд өвчин, зовлон дэлгэрэхээс сэрэмжил. Өвс ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, хүнсний ногоо, хадлан бэлчээрийн ургац ихэд дэлгэрнэ. Хур цагтаа бууна.
Энэ жил хур тунадас дунд. Жилийн эх ба тэргүүн, дунд саруудад үүл их, мөндөр, цас, хур бороо элбэг. Зарим нутагт хур үлэмж багасна. Зун, намрын улиралд салхи шуурга их, тал хийгээд нам дор газар, өвлийн сар, дөрвөн сарын сүүлд зарим газраа ган хуурай болох. Хүнд сайн, малд муу болой.