• Latest
  • Trending
Монголтой ижил уур амьсгалтай Хоккайдо муж замаа ингэж арчилдаг

Монголтой ижил уур амьсгалтай Хоккайдо муж замаа ингэж арчилдаг

2023-01-24
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, April 25, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Монголтой ижил уур амьсгалтай Хоккайдо муж замаа ингэж арчилдаг

by admin
2023-01-24
in ДЭЛХИЙ, ЗӨВЛӨГӨӨ
0
Монголтой ижил уур амьсгалтай Хоккайдо муж замаа ингэж арчилдаг

Жил бүрийн есдүгээр сард цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхэлж, эцэг эхчүүд, оюутан сурагчдын хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг. Яг үүнтэй зэрэгцэн сэхээ орж, ажилдаа ханцуй шамлан ордог салбар нь автозам засварын компаниуд байдаг. Иргэдийн амралт, зугаалга дуусаж, ажилдаа орж эхэлтэл, зам засварын албаныхны ажил дөнгөж эхэлдэг хэвшилтэй. Намрын ид ажлын үеэр түгжрээнээс гадна иргэдийг бухимдуулдаг нэг асуудал нэмэгддэг нь зам засвараас үүдэн зарим хэсгийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах явдал юм. Уг нь есдүгээр сар гарч хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдэхээс өмнө бүх зам засварын ажил дуусаж, жолооч нар ямар ч чирэгдэлгүйгээр зорчих ёстой. Гэтэл аравдугаар сар гарах гэж байхад нийслэлийн зам засварын ажил 70-80 хувьтай үргэлжилж байдаг. Тиймээс зам засварын тендерээ өвөл зарлаж, ажлаа хавар эрт эхэлж, зуны сүүл сар гэхэд засварын бүх ажлаа дуусгаж байх талаар “Зууны мэдээ” сонин өмнө нь бичиж байв. Харин энэ удаа бид зам засварын үйл явц, засварын эдэлгээт хугацаа болон материалын орц, найрлагатай холбоотой асуудлыг хөндөж байна.

YOU MAY ALSO LIKE

Сая хүрэхгүй хүн амтай Фижи ХДХВ-ийн халдварын голомт болов

Балбын хотуудад цэрэг оруулжээ

ЯПОНД ЦЕМЕНТБЕТОН ХУЧИЛТТАЙ ЗАМ 20 ЖИЛ ЭВДЭРДЭГГҮЙ

Зам засварын түгээмэл аргачлал болох асфальтбетон хучилт 10 жил, цементбетон хучилтийн эдэлгээний хугацаа 20 жил гэсэн олон улсын жишиг байдаг. Тухайлбал, Японд цементбетон хучилттай замын 45 хувь нь ашиглалтад орсноос хойш 20-оос олон жил болжээ. Гэтэл манай улс бараг жил бүр ихэнх замдаа асфальтбетон хучилт хийдэг. Энэ нь дахиад л бидний хариуцлагатай холбогдоно. Учир нь бид замын эвдрэл гэмтлийн шалтгааныг нарийвчлан тодорхойлж, уур амьсгалдаа тохирсон орц, найрлага бүхий материал ашиглах талаарх нарийн мэдлэггүй. Үүний улмаас эвдрэл улам ихэсч, үүнийг дагаад засварын зардал өсдөг байна. Тиймээс оновчтой төлөвлөгөө гаргаж, зүй зохистой материалыг ашиглаж, зөв төсөллөлт хийж, зохих хяналтыг хийх нь чухал байдаг аж.


Японы хойд бүс нутаг Хоккайдо мужийн хувьд уур амьсгал нь манай улстай ижил төстэй буюу хүйтэн сэрүүн байдаг. Тиймээс авто замын арчилгаа, засварын хувьд ч ижил байх боломжтой. Тус муж хязгаарлагдмал төсвөөр замын хучилтын засвар арчлалын ажлыг үр дүнтэй хийхийг зорьдог. Замын эвдрэл, гэмтэл нь дугуйн мөрний ховил, шугаман хагарал, торон хагарал, суулт, хөлдөлтийн овойлтоос үүссэн хагарал, хүйтний хөндлөн хагарал, нүх гэсэн олон төрөл байдаг. Арчилгаа, засвар нь эдгээр төрлөөсөө хамааран өөр өөр байдаг аж. Эдгэээрээс замын гадаргуугийн хагарал байлаа гэхэд хагарлын хувь хэд вэ, дугуйн мөрний ховилын гүн хэдэн см вэ гэдгийг нарийвчлан хэмждэг гэдгийг Хоккайдогийн шинжлэх ухааны их сургуулийн профессор Камэяма Шюичи тодотгов.

Япон улс замын хучилтын үзлэг шалгалт хийхдээ AI буюу хиймэл оюун ухааныг ашиглаж эхэлжээ. Тодруулбал, машинд тусгай тоног төхөөрөмжийг суурилуулан бичлэг хийнэ. Тэр бичлэгийг HibiMiru-гийн хиймэл оюун ухаан бүхий функц нь автоматаар шийдвэр гаргаж, ихээр эвдэрч гэмтсэн хэсгийн зургийг гаргаж, автоматаар тайлан бэлтгэдэг юм байна. Ингэснээр өдөрт 40 мянган иенийг зарцуулдаг болжээ. Харин өмнө нь мэргэжилтнүүд өөрсдөө зам дээр очиж үзээд зургийг нь дарж, үр дүнгээ хэсэг тус бүрээр нь Excel-ээр гаргахад 15 орчим хоног зарцуулдаг байсан агаад зардал нь 580 мянга орчим иен болдог байв. Ийн олон улс замаа засахдаа хүний оролцоог халж, технологийн дэвшлийг ашигладаг болсон байна. Тэгвэл бид яг хаана таг зогссон бэ.

ТОХИРОХ АРГА ХЭМЖЭЭГ АВААГҮЙГЭЭС ЭВДРЭЛ ХҮРЭЭГЭЭ ТЭЛЖ, ЗАРДАЛ ӨСДӨГ

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка, манай улсын Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран Монгол орны зам, цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийг бэхжүүлж, авто замын хучилттай холбоотой асуудлуудыг тодорхойлон, баримт бичгийг боловсронгуй болгох зорилготой төслийг хэрэгжүүлж байна. Төслийн үр дүнд асфальбетон хучилт төсөллөх, дугуйн мөрний ховил тодорхойлох туршилтын “Байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон асфальтбетон хучилт төсөллөх” стандартыг батлуулжээ. Үүнээс гадна Монгол орны авто замуудаас дээж авч, Японы лабораторид туршилт хийжээ. Үүний үр дүнд авто замуудад тодорхой орц, найрлагыг туршиж байгаа юм байна.

Энэ талаар “Монгол орны зам, цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах төсөл”-ийн хучилтын бүтэц болон орц найрлага төсөллөлт хариуцсан мэргэжилтэн Касахара Акихико “Монгол Улс эрс тэс уур амьсгалтай ч авто замын эвдрэл, гэмтлийг засахдаа уур амьсгалдаа тохирсон бодис, материал ашиглан тэсвэртэй арчилгаа хийхэд анхаардаггүй байсан. Хоёрдугаарт, эвдрэл гэмтлийн шалтгааныг нарийвчлан тодорхойлох нь их чухал. Авто замын хучлагын чанарыг хэмжисний дараагаар тохирох арга хэмжээг авна.Ингэхгүй бол эвдрэл хүрээгээ тэлж зардал өсдөг. Замын эвдрэл тус бүрт тэсвэртэй орц, найрлагыг төслийн хүрээнд санал болгосон. Замын хучилтын чанарыг дээшлүүлэхийн тулд асфальтбетон хольцын орц найрлагыг нарийвчлан гүйцэтгэх шаардлагатай. Техникийн шаардлагад заасан хольцын орц найрлага төсөллөх аргачлалыг мөрдөж зохистой материал ашиглах нь чухал” гэв.

Тухайлбал, замын хөндлөн хагарал нь нимгэн хучилттай замд их тохиолддог эвдрэл бөгөөд суурь хучилтын үеийг зузаан хийснээр хөндлөн хагарлыг хязгаарлах үр дүнтэй байдаг аж. Гэвч өнгө хучилтын доорх суурь хучилтын зузааныг нэмснээр өртөг нэмэгдэнэ. Тиймээс суурь хучилтын үеийг зузаан болгож, өртгийг багасгахын тулд суурь хучилтын оронд өнгө хучилтын доор битумээр бэхжүүлсэн үеийг хийхийг Японы эрдэмтэд санал болгожээ.

“Зууны мэдээ” сонин

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.