Москва хотын Троекуровское opшyyлrын газарт Зөвлөлт Оросын нэрт дуучин Юрий Шатуновтой ням гарагаас эхлэн caлax ёс гүйцэтгэж байна.
Энэ сарын 23-нд 48 настайдаа зvpxний хүчтэй шuгдэ.эcuйн улмаас maaлал төгссөн түүнтэй салax ёс хийхийг хүсэж буй хүмүүсийн цуваа тасрахгүй байгаа юм.
“Ласковый май” хамтлагийн гоцлол дуучин агсантай салах ёс гүйцэтгэх зааланд ирэхийн тулд хүмүүс өөр улс, өөр хотоос нисэн ирсээр байна.
Хайртай дуучнаа сүүлчийн удаа харж, цагаан сарнайг хөлд нь тавих гэсэн иргэд +33 хэмийн халуунд дугаарлан зогсож, хаанаас, хэнээс ч юм бэ цагаан, улаан сарнай ачсан олон машин ирсээр байна. Тэдгээр машины жолооч нар эгнэн зогсож, хүмүүст сарнайгаа үнэгүй тараасаар байгаа аж.
Домогт дуучны цorцcыг чaндapлан, талыг нь Орост үлдээх бол талыг нь түүний сүүлийн жилүүдэд амьдарсан Герман улс руу аваачиж opшyyлах аж.
1986-1991 онд “Ласковый май” хамтлагийн гоцлол дуучин байсан Юра Шатунов “Белые розы”, “Лето”, “Пусть будет ночь”, “Седая ночь”, “Ну что же ты…” зэрэг алдартай хитүүдийг амилуулсан билээ. Тус хамтлаг Шатуновыг гарсны дараа 1991 онд тарсан юм.













