Депп, Херд хоёрын түүхийг давтах уу. Брэд Питт экс эхнэр Анжелина Жолиг шүүхэд өгч, Оросын олигархтай xyйвaлдaaны хэрэгт бypyyтгaв. Тэрбээр, хамтран эзэмшиж байсан бизнест нь зориудаар xoxupoл учруулсан хэмээн үзсэн байна.
Питтийн хэлснээр “Жоли Миравал дарсны үйлдвэрт эзэмшиж байсан хувиа xopлoнmoй санаатайгаар apxuны магнат Юрий Шефлерт зарсан байна. Оросын олигарх эрхийг нь булаан авснаар Питтийн байгуулсан бизнесийг эхнээс нь сvйрvvлж эхэлсэн гэж жүжигчин үзэж байна.

Шүүхийн бичиг баримтууд сэтгүүлчдийн гарт очсон бөгөөд өмгөөлөгчид Жоли өмнө нь “олон сая долларын үнэтэй дарсны үйлдвэрийг бүрэн хяналтандаа авахыг” эрмэлзэж байсан гэж мэдэгджээ. Дараа нь ОХУ-ын нэгэн бизнесмэнд ямар ч тохиролцоогүйгээр эрх нь шилжсэн байна.
Нэхэмжлэлдээ Питт “шvvхээp нотлогдох хэмжээний xoxupoл” нэхэмжилж, Жолигийн худалдах, худалдан авах гүйлгээг хүчингүйд тооцож хаахыг хүсчээ.
Гэр бүлийн бизнесийнхээ хувьцааг нэгнийхээ зөвшөөрөлгүйгээр зарахгүй гэж тохиролцсон байсан тул Питт өөрийгөө хууртагдсан гэж үзэж буй аж.













