Өмнөд Солонгосын YG Entertainment-ийн охидын хамтлаг юм. Нэрийн утга нь хар-хүчирхэг чадварлаг, ягаан-хөөрхөн эмэгтэйлэг.

YG 2 дахь охидын хамтлагаа 8 гишүүнтэй pinkpunk гэсэн нэртэйгээр гаргахаар төлөвлөн бэлтгэж байсан ч бусад 4 гишүүн нь тус тусын хувийн шалтгаанаар YG энтертайнментээс гарсан.

BLACKPINK хамтлаг нь ахлагчгүй хамтлаг гэдгээрээ онцлогтой ба гишүүд ч хоорондоо дотно байдаг хэмээн мэдэгдсэн юм. Тэдний анхны оролцсон нэвтрүүлэг нь 2016 оны 8 сарын 14-нд SBS телевизийн Inkigayo хɵгжмийн шууд нэвтрүүлэг байсан юм.

Мөн Blackpink хамтлаг нь KPOP-ын түүхэнд хөгжмийн нэвтрүүлэгт анхны ялалтаа хамгийн хурдан авсан (13 хоногийн дотор) эмэгтэй хамтлаг болсон билээ.

Өмнөд Солонгосын Blackpink хамтлагийн Lisa дэбют хийснээсээ хойш үргэлж чолктой байдаг байсан. Тэрбээр нэгэн нэвтрүүлгийн үеэр 10 тэрбум вон өгвөл үсний засалтаа өөрчилж болох талаар ярьж байсан юм.

Тэгвэл BVLGARI брэнд 10 тэрбум вон өгч Lisa-г чолкгүй болгожээ













