Жонни Депп, Эмбер Херд нарын шvvx хурал сүүлийн үеийн хамгийн анхаарал татсан үйл явдал байв.
Шүүхийн шийдвэр Холливудын алдарт жүжигчин Жонни Деппийн талд “ашигтай” гарсан. Тэрбээр шүүхийн ялалтаа урьдчилан тэмдэглэж, “бут авсан” талаар “Daily Mail” мэдээлэв.
Жонни Депп тангарагтны шүүхийн шийдвэр гарахаас хэдхэн цагийн өмнө Лондонгийн Ноттинг Хилл дэх клубт томоохон үдэшлэг зохион байгуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, үдэшлэгийг зохион байгуулахад жүжигчин 250 мянган фунт стерлинг буюу ойролцоогоор 300 мянган ам.доллар зарцуулсан аж.
Сонирхуулахад, үдэшлэгийн зочдын нэг нь Жонни Депптэй болзож, романтик харилцаатай байсан Кейт Мосс байсныг “Daily Mail” онцолжээ.













