Найман долоо хоног орчмын хугацаанд үргэлжилсэн Жонни Депп болон Амбер Херд нарт холбогдох шүүх хурал өндөрлөлөө. Шүүгчид 13 цаг орчим хуралдсны эцэст Жонни Деппийн талд я ла лтыг өгсөн.
Тус шүүх хурлын тухай болон шүүхээс гарсан шийдвэрийн тухай алдартай мэргэжлийн өмгөөлөгч болон шүүгчид ийн ярьжээ.
“Уг хэрэг хуулийн нарийн зүйл заалт гэхээсээ илүүтэй итгэл үнэмшилд тулгуурлан шийдвэрлэгдсэн. Амбер Херд итгэл үнэмшилтэй байж чадаагүй учир шүүх хуралд ялагдлаа” хэмээн Калифорнийн шүүгч асан Халим Данида ярьжээ.

Беверли Хиллс энтертайнментийн өмгөөлөгч Митра Ахурян “Шүүгчид Амбер Хердийг xyypaмч, xэтрvvлэгmэй, эсвэл бүр өр өвдөх сэтгэлгүй нэгэн гэж үзсэн. Тэр шүүх танхимд мэдүүлэг өгөхдөө ярьж байгаа зүйлстэйгээ сэтгэл хөдлөлөө тааруулж чадаагүй. Хачирхалтай зүйл ярьж байхдаа догдолж, шүүгчидтэй шууд ярилцах зэрэг эвгүй үйлдлүүд гаргаж байсан, мөн өөрийнхөө тухай ярихдаа шулуун шударга байж чадаагүй нь түүнийг я лaг да хад хүргэсэн. Тэр дотооддоо маш их зөpчuлтэй байсан учраас түүний аль ярианд нь итгэх, алинд нь үл итгэх ёстойгоо шүүгчид тодорхойлж чадаагүй. Түүнд нотлох баримтууд байсан ч түүнийгээ өөрөө үнэн гэдгийг нотолж чадаагүй. Түүний энэ үйлдлийг Жоннигийн өмгөөлөгчид овжноор ашиглаж чадсан учраас я л алт байгууллаа” гэв.

Техасын иргэний хэргийн өмгөөлөгч Кетрин Лезардо “Жонни Деппийн экс найз бүсгүй Кэйт Мосс мэдүүлэг өгсөн нь Амбер Хердийг авсанд нь xaдax шиг л болсон. Жонни Депп түүнийг хэзээ ч шатнаас түлхэж, цохиж байгаагүй хэмээн мэдүүлсэн нь Амбер Хердийн найдлагыг ганхуулсан” гэжээ.
Эцэст нь Амбер Херд өөрийнхөө эхлүүлсэн хэрэгт өөрөө бүдэрч, карьерийнхээ оргил үед ийн уналтад ороод байна.













