ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины эрүүл мэндийн талаар янз бүрийн таамаг байдаг. Тэгвэл Их Британийн “MI6” тагнуулын агентлаг түүнийг хэдийнэ н ас ба рсан байж болзошгүй гэж таамаглав.

Тодруулбал, сүүлийн үед олны өмнө гарч ирсэн хүн Путин биш, орлон тоглогч байж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. Кремль дэх түүний ойр дотны хүмүүс v.x.л.и.й.г нь нуун дарагдуулж, эрх мэдлийг нь хадгалахаар хичээж байж болзошгүй гэж “MI6”-ийн удирдлагууд хэлэв.

Сүүлийн саруудад Путины биеийн байдал муудаж, нүүр нь хавагнаж байсан тул цу сны хо рт ха вда ртай байж магадгүй гэх цуу яриа тарсан. Тэгвэл хэвлэл мэдээллээр нийтлэгдэж буй Путины зураг бичлэгүүдийг урьдчилан бичиж бэлдсэн гэж эх сурвалж мэдээлэв. Москва хотноо болсон Ялалтын баярын парад дээрх хүн бол Путин биш орлон тоглогч гэлээ. Путин биеэ муудаж эхлэх үед орлон тоглогч ажилд авсан гэж таамаглаж байна.

“Путины биеийн байдал маш муу байгаа. Түүнийг нас барах үед хэдэн сар биш юмаа гэхэд хэдэн долоо хоног нууцалж л таарна. Тэр аль хэдийнэ на с бар чихсан ч байж магадгүй. Үүнийг мэдэх боломжгүй” гэж нэг тагнуулын эх сурвалж мэдээлжээ.

Путин нас барвал Кремлийн эргэлт гарч, Оросын генералууд Украиныг орхино гэдэг нь түүний ойр дотны хүмүүсийн хувьд жинхэнэ айдас юм. Путины ойрын хүрээллийнхнийг түүний v.x.э.л х.ү.ч.г.үй, э.м.з.э.г болгох тул амьд гэж хэлэх сонирхолтой байж болзошгүй гэж “Mirror” хуудас мэдээллээ.

Эх сурвалж: MIRROR













