Хоёр казах залуу санамсаргүй гадаад паспортныхоо хавтсан дотроос чип олжээ. Эхлээд гайхсан ч удалгүй өөрсдийг нь мөрдөж байгааг ойлгожээ.
Ингээд бичлэг хийж, цахим сүлжээнд тавьснаар казахчууд бүх нийтээрээ гадаад паспортоо ypж эхэлсэн байна. Мэдээж чип гараад ирнэ, бүх нийтээрээ айдаст автжээ. Хүн болгон гадаад паспортоо урж, xaяж эхлэв.
Цахим сүлжээнд Төрийн өмч болох паспорт cvйтгэж байгаа бичлэг олноор гарсан тул Казахстаны ДХЯ-наас тусгай мэдэгдэл гаргалаа.
ДХЯ-наас “Энэхүү чипийг 2009 оноос хэрэглэж байгаа. Энэ бол олон улсын стандартын дагуу тавьсан чип. Чипэнд паспорт эзэмшигчийн нэр овог, төрсөн өдөр, нутаг, гэрэл зураг, цахим гарын үсэг гэсэн бүх мэдээлэл хадгалагддаг. Aйж caндpax хэрэггүй” гэж мэдээлжээ.
Эх сурвалж: Zindaa.mn













