Монголын уул уурхайн тэргүүлэгч компаниудын нэг болох Монполимет-ийг үүсгэн байгуулагч Гарамжав Улаанбаатар хотод Цэдэн гэдэг санхүүчийн ууган охин болон мэндэлжээ. Түүний өнөөдрийг хүртэл туулсан амьдрал нилээдгүй зов лон зүдгүүртэй ч багагүй амжилт бүтээл дунд туулсан нэгэн байлаа. Хэлд ороогүй байхдаа ээждээ орхигдож хөөрхий эцгээ зовоогүй гэхдээ хойт эхийн харцыг зөөллөхийн тулд бо рви бохи схийлгүй ажил хийлгүй ажиллаж байхдаа хичээл номоо ер орхиж байгаагүй юм. Аравдугаар ангиа төгсөөд эрчүүдийн шандсыг шалгах геологийнангийн хуваарь оногдоход тэр ердөө ч гайхаагүй гэдэг. зах зээлийн бужигнаан эхлэхэд тэрээр зөвхөн ажилтай л байж, амьдрал ахуйгаа залгуулах гэж бизнест хөл тавьжээ. Ажиллаж тэмцсээр тэр өнөөдөр амжилт олсон.
Гэвч амьдрал нь тэгшрэхийн хэрээр тэр ханиа алдхын зэрэгцээ өвчтөй охиноо асрах гээд түүнд амрах зав ч байдаггүй. Тэр хэрээр улам өр нимгэн болсныг ойр дотныхон нь нь ярих юм билээ. Тэрээр хойт эхийнх нь хатуу зан өөрийг нь өдий зэрэгтэй хөдөлмөрлөхөд нөлөөлж чадсан гэж үздэг. Зайсангийн аманд байсан 24-ын цэцэрлэгээс эмээтэйгээ уулзах гээд оргож байсан балчир охин Хоёрын хоёр өрх толгойлж, 400-аад айлын амь амдралыг үүрч яваа Гарамжаваас өө хайж оролддог цөөнгүй. Алтан до тоо ж өмсдөг гээд эгдүүцэл хүрэхээс илүү элэг хөшмөөр гүтгэлэг бичидэж байсан ч тэр ийм аар саар юманд анхаарлаа хандуулж бухимдаад, жижиг зүйлсээр хөөцөлдөөд байдаггүй нэгэн.
Аав ээж хоёр нь Булганы Хангал, Халиун, Сайхан сумдаас гаралтай, өвөг эцэг нь сайхан барилдчихдаг мал хөрөнгөөр чинээлэг харцага Дамдин гэдэг хүн байжээ. Өвөөгийнх нь хоёр ах том лам байснаар xядлагад өртөж, өвөөгийнх нь хөрөнгө эд хогшлыг хураасан аж. Үүнээс хойш удалгүй эхлээд эмээ нь дараа нь өвөө нь ч өнгөрсөн гэдэг. Харин эцэг Цэдэн нь багаасаа бичиг үсэг сурсан учраас 17 насандаа Халиун сумын багийн дарга хийх болж, улмаар цэрэгт ирээд, сургуульд орж хотын иргэн болсон аж.
Гарамжавыг хоёрхон настай байхад ээж нь түүнийг эцэгтэй нь орхиод хүнтэй сууж одсон юм. Хуруун чинээ өөдөсхөн охиноо, учираа олохгүй мунгинах залуухан эр хоёрт түшиг болох нэгэн буурай байлаа. Норжмаа гэдэг тэр эмээ өвөг эцгийнх нь хамжлага яваад хожмоо тогооных нь хүн болж байсан учираас эцэг охин хоёрыг аяга цай халуун хоолоор таслахгүй асран халамжлах болжээ. Эмээ нь түүний сэтгэл зүрхэнд яг л тэр үр члээстэй, мөнхийн инээмсэглэлтэй хэвээрээ хадгалагдаж үлдсэн нь учиртай. Аав нь залуу хүн учираас насаараа ганц бие хорвоог туулахыг хүссэнгүй. Аавынхаа мотоциклд сундалдаад тарваганд явдаг байсан дэндүү эртний дурсамж ч зүрх сэтгэлд нь үлдэн хоцорчээ. Тэдний гэрт шинэ “ээж” ирснээр Ц.гарамжав охин 24-ийн цэцэрлэгт алба хаахаар болов. Эхэн үедээ долоо хонуулаад авдаг байсан бол сүүлдээ 14 хонож байж л аав эмээ хоёртойгоо уулздаг болжээ. Өөдөсхөн охиноо бэтгэртлээ санасан эмээ нь түүнд ойртох санаатай Зайсанд очиж айлд амьдрах болсон гэдэг. Тавхан настай охин эмээгээ хайж олохоор дэргэдэх хүүхдээ дагуулан цэцэрлэгээс оргож байсан түүхтэй. Гайхалтай явдал болж өглөө оргосон охин шөнө дунд эмээгээ олоод очиход багш нар нь хүлээж байжээ.
Одоо бодоход бяцхан охин хайр энхрийлэл эрж л оргосон өрөвдөм дүр зураг харагдана. Тэрээр 1986 онд 4-р бага сургуульд орж онц суралцсан учираас нэг анги алгассан гэдэг. Харин 5-р ангиасаа 33-р сургуульд шилжин суралцах болжээ. Ц. Гарамжав дунд сургуульд байхдаа их ажлсаг, гэрийнхээ хамаг ажлыг хийдэг байв. 17 нас хүртэл нь цуг байсан эмээ нь түүнд ертөнцийг үзэх үзэл, сүсэг бишрэл, өр нимгэн ууч сэтгэлийг суулгаж өгсөн бол хойт эх нь ажилсаг нямбай занд өөрийн эрхгүй хэвшүүлсэн аж. Хойт эхийнхээ ая эвийг олж ядахдаа гэрээ л их цэвэрлэнэ. Мөн хоол, цайгаа хийнэ. Хэрвээ өчүүхэн л өө сэв харагдвал хойд эх угаачихсан шалыг нь өөрөө угаагаад эхэлдэг байлаа. Энэ нь том шийтгэл мэт санагдана. Энэ чанга хүмүүжил түүнд өнөөдөр ч ач тусаа өгч байгааг тэрээр ямагт санаж явдаг нь гайхалтай.
Онц сурлагатан гарамжавын өрсөлдөгч нь Гэрэлмаа гэх охин. Түүнээс нэг л зүйлээр дутуу байснаа тэр өдгөө ингэж ярьсан юм. Өссөн орчин нь Гарамжавыг бүрэг ноомой болгосон учираас хүүхдүүдтэй инээж хөгжилдөх, наад зах нь үеийнхээ хөвгүүдтэй үг солих ч дүргүй байсан гэдэг. 10-р ангиа онц төгссөн Ц. Гарамжавт ЗХУ-ын Үнэт металлын инженерийн хуваарь оногдсоноор уралдаант шалгалтанд орсон боловч оноо дутсан учираас МУИС-ын геологийн инженерийн анги дээр буулаа.
Ингэж 1975 оны намар оюутан болов. Эмэгтэй хүүхэд учираас болж өгвөл ангиа сольчих санаатай байсан боловч сүүлдээ мэргэжилдээ сонирхолтой болсноор амжилттай суралцан 1980 онд сургуулиа төгсчээ. Тэрээр барилгын зургийн институтийн геологийн товчоонд лаборантаар ажилд орж удалгүй математикийн багш залуутай ханилж ууган охиноо төрүүлэв. Тэр үеийн залуу гэр бүлүүдэд тохиолддог том бэр хшээл бол орон байрны зовлон. Тэд бусдын жишгээр халаасны өрөө дамжин сүүлдээ дунд сургуулийн хичээлийн байрны хажуу өрөөнд орсноор зах зээлтэй золгосон гэдэг.
Сайн эцгийн буянаар дутагдаж, гачигдахын зовлон үзээгүй байсан бол өөрөө амьдрал зохиосноор мөнгийг хэрхэн зарцуулах ухаанд суралцаж эхэлснээ тэр ярих дуртай. Гурван жил мөнгө хурааж байж 1100 төгрөгөөр зурагт авч бөөн баяр болж байсан юм. Гэрийн эзэгтэй болсон ч тэр ажилдаа хандах анхаарлаа өчүүхэн ч сулруулалгүй шамдан ажилласнаар богинохон хугацаанд ахлах лаборант, техникч, шалгагч инженер, лабораторийн эрхлэгч болсон төдийгүй гуравхан жилийн дараа буюу 1983 онд Москвагийн их сургуульд явж зургаан сар суралцаад Хөрс-судлаач-аар мэргэшиж, диплом өвөртлөв. Тэрээр Москвагийн их сургуульд суралцсанаараа өөрийгөө хөгжүүлж, нүдээ нээсэн байна.
Түүнийг 17 настайд нь хайрт эмээ нь бурхан болсон бол аав нь 1990 онд нас бapcнаар өмөг түшиг нь нypсан юм. Гэвч сайн ханьтайн буянаар тэр зовлон гунигийг дааж өнгөрүүлсэн байж. Эдгээр хугацаанд зогсолтгүй ажиллаж зах зээлийн нийгэмд наймаа хүртэл хийж байсаар 1995 он гэхэд 75 сая төгрөгтөй болж дөнгөжээ. Ингээд олон жил халаасны өрөө хэссэнийхээ хувиар хоёр өрөө байртай болж амьдрал ахуйгаа өөд нь татаад “одоо л нэг жаргах нь уу ” гэтэл авааль нөхөр нь н ac бa pснаар өрх толгойлох давхар үүрэг ноогдлоо. Унаж татдаг бага охин нь өвчтөй, том охин нь дунд сургуульд байлаа.
Ингээд өвчтөй охиноо өнгөрчихвий гэж aйxдаа том охиноо америк багшид нь даатгаад АНУ-руу сургуульд явуулж байжээ. Өдөржин ажиллаад орой нь өвчтөй охиноо асарч, бас Америкт байгаа охинруугаа тогтмол ярьж санаа тавьдаг байв. Гарамжав уйгагүй хөдөлмөрлөөд байвал тэнгэр бурхан хэзээ нэгэн цагт харж үзнэ гэдэгт итгэдэг. Тэнгэр бурхан ч түүнд тун удалгүй элч-ээ илгээсэн билээ. Тэдний ойролцоох тосонгийн ордыг тендерээр авсан Арманд гэгч Канад өвгөн 5 сая долларын хөрөнгө оруулсан боловч удирдлагад ажиллаж байсан монголчууд xyлхидаж, мэргэжлийн бус хүмүүс ажилуулснаар алдагдалд ороод байжээ.
Aрманд үе үехэн “Монполимет”-ийн уурхай дээр ирж хараад л зогсчихно. Нэгэн удаа сайхь өвгөн ам нээж “Та нар сайн ажиллаж байна. манай орд газарт олборлолт явуулаад 60 хувийг нь авцгаа. Надад 40 хувь нь л хангалттай” гэсэн санал тавих нь тэр. Уг саналыг дотроо нилээд ярилцсаны эцэст хүлээж авахаар болж хамтран ажиллах гэрээгээ хийжээ. Хapaмсалтай явдал болж Арманд өвөө төдөлгүй н ac ба рав. Монголчуудад мөнгөө луйвардуулсан золгүй өвгөн сэтгэлээр унаж, их ганцаардаж байсан нь vxэлд нь хүргэх шалтгаан болсон бололтой.
Армандыг өнгөрсний дараагаар хамт ажиллаж байсан хүмүүс нь “Монполимет” ийг хөөж бараг л “Бид өв залгамжлагч” хэмээн шvvxэдсэн боловч өөрсдөө бypyyджээ. Тэрээр “Шунал ихэдвэл шулам болно” гэдэг үгийг өөртөө болоод хамтран ажиллагсаддаа байнга сануулж байдаг. Xамтран ажиллагсад нь өдгөө амьдрал ахуйгаа өөд нь татаж санхүүгээ бүрэн шийдэж чадсанд тэр сэтгэл тэнүүн явдаг. Тус компанийн 60 хувь нь Гарамжавын мэдэлд байдаг бол үлдсэн хэсэг нь хувь нийлүүлэгчдийнх нь өмч гэнэ. Түүнд цөхрөх үе олон тохиолдож байсан. Даанч уул уурхайн салбар түүний мэргэжил учираас орхиж чадаагүй. Тэрээр маш олон ах, дүүтэй болсон. Төрсөн тэлсэн хоёр ээжээс нь гарсан гарын арван хуруунд багтахгүй олон дүү нартай. Өөрийгөө тэдэндээ туслах ёстой гэж боддог. Гэхдээ зүгээр сууж байхад нь мөнгө өөгхийг тэр тэвчдэггүй нэгэн. Тэр зовлон, гуниг, саад бэрхшээлийн өмнө сөхрөх бус, сөрж амьдарсан нь гайхалтай. Зовлон түүний ухаажуулж, хат суулгаж, ажил хөдөлмөр жаргалтай болгодог. Бизнесийн салбарт эзэмшсэн мэдлэг, эрхлэсэн ажилдаа үнэнчээр зүтгэсээр энэ том группыг өнөөдрийн тавцанд хүргэсэн юм.













