• Latest
  • Trending
Ц.Гарамжав оргож байсан тухайгаа нийтэд ярив

Ц.Гарамжав оргож байсан тухайгаа нийтэд ярив

2022-04-01
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, May 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Ц.Гарамжав оргож байсан тухайгаа нийтэд ярив

by admin
2022-04-01
in ЯРИЛЦЛАГА
0
Ц.Гарамжав оргож байсан тухайгаа нийтэд ярив

Монголын уул уурхайн тэргүүлэгч компаниудын нэг болох Монполимет-ийг үүсгэн байгуулагч Гарамжав Улаанбаатар хотод Цэдэн гэдэг санхүүчийн ууган охин болон мэндэлжээ. Түүний өнөөдрийг хүртэл туулсан амьдрал нилээдгүй зов лон зүдгүүртэй ч багагүй амжилт бүтээл дунд туулсан нэгэн байлаа. Хэлд ороогүй байхдаа ээждээ орхигдож хөөрхий эцгээ зовоогүй гэхдээ хойт эхийн харцыг зөөллөхийн тулд бо рви бохи схийлгүй ажил хийлгүй ажиллаж байхдаа хичээл номоо ер орхиж байгаагүй юм. Аравдугаар ангиа төгсөөд эрчүүдийн шандсыг шалгах геологийнангийн хуваарь оногдоход тэр ердөө ч гайхаагүй гэдэг. зах зээлийн бужигнаан эхлэхэд тэрээр зөвхөн ажилтай л байж, амьдрал ахуйгаа залгуулах гэж бизнест хөл тавьжээ. Ажиллаж тэмцсээр тэр өнөөдөр амжилт олсон.

Гэвч амьдрал нь тэгшрэхийн хэрээр тэр ханиа алдхын зэрэгцээ өвчтөй охиноо асрах гээд түүнд амрах зав ч байдаггүй. Тэр хэрээр улам өр нимгэн болсныг ойр дотныхон нь нь ярих юм билээ. Тэрээр хойт эхийнх нь хатуу зан өөрийг нь өдий зэрэгтэй хөдөлмөрлөхөд нөлөөлж чадсан гэж үздэг. Зайсангийн аманд байсан 24-ын цэцэрлэгээс эмээтэйгээ уулзах гээд оргож байсан балчир охин Хоёрын хоёр өрх толгойлж, 400-аад айлын амь амдралыг үүрч яваа Гарамжаваас өө хайж оролддог цөөнгүй. Алтан до тоо ж өмсдөг гээд эгдүүцэл хүрэхээс илүү элэг хөшмөөр гүтгэлэг бичидэж байсан ч тэр ийм аар саар юманд анхаарлаа хандуулж бухимдаад,  жижиг зүйлсээр хөөцөлдөөд байдаггүй нэгэн.

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

Аав ээж хоёр нь Булганы Хангал, Халиун, Сайхан сумдаас гаралтай, өвөг эцэг нь сайхан барилдчихдаг мал хөрөнгөөр чинээлэг харцага Дамдин  гэдэг хүн байжээ. Өвөөгийнх нь хоёр ах том лам байснаар xядлагад өртөж, өвөөгийнх нь хөрөнгө эд хогшлыг хураасан аж. Үүнээс хойш удалгүй эхлээд эмээ нь дараа нь өвөө нь ч өнгөрсөн гэдэг. Харин  эцэг Цэдэн нь багаасаа бичиг үсэг сурсан учраас 17 насандаа Халиун сумын багийн дарга хийх болж, улмаар  цэрэгт ирээд, сургуульд орж хотын иргэн болсон аж.

Гарамжавыг хоёрхон настай  байхад ээж нь түүнийг эцэгтэй нь орхиод хүнтэй сууж одсон юм. Хуруун чинээ өөдөсхөн охиноо, учираа олохгүй мунгинах залуухан эр хоёрт түшиг болох нэгэн буурай байлаа. Норжмаа гэдэг тэр эмээ өвөг эцгийнх нь хамжлага яваад хожмоо тогооных нь хүн болж байсан учираас эцэг охин хоёрыг аяга цай халуун хоолоор таслахгүй асран халамжлах болжээ. Эмээ нь түүний сэтгэл зүрхэнд яг л тэр үр члээстэй, мөнхийн инээмсэглэлтэй хэвээрээ хадгалагдаж үлдсэн нь учиртай. Аав нь залуу хүн учираас насаараа ганц бие хорвоог туулахыг хүссэнгүй. Аавынхаа мотоциклд сундалдаад тарваганд явдаг байсан дэндүү эртний дурсамж ч зүрх сэтгэлд нь үлдэн хоцорчээ. Тэдний гэрт шинэ “ээж” ирснээр Ц.гарамжав охин 24-ийн цэцэрлэгт алба хаахаар болов. Эхэн үедээ долоо хонуулаад авдаг байсан бол сүүлдээ 14 хонож байж л аав эмээ хоёртойгоо уулздаг болжээ. Өөдөсхөн охиноо бэтгэртлээ санасан эмээ нь түүнд ойртох санаатай Зайсанд очиж айлд амьдрах болсон гэдэг. Тавхан настай охин эмээгээ хайж олохоор дэргэдэх хүүхдээ дагуулан цэцэрлэгээс оргож байсан түүхтэй. Гайхалтай явдал болж өглөө оргосон охин шөнө дунд эмээгээ олоод очиход багш нар нь хүлээж байжээ.

Одоо бодоход бяцхан охин хайр энхрийлэл эрж л оргосон өрөвдөм дүр зураг харагдана. Тэрээр 1986 онд 4-р бага сургуульд орж онц суралцсан учираас нэг анги алгассан гэдэг. Харин 5-р ангиасаа 33-р сургуульд шилжин суралцах болжээ. Ц. Гарамжав дунд сургуульд байхдаа их ажлсаг, гэрийнхээ хамаг ажлыг хийдэг байв. 17 нас хүртэл нь цуг байсан эмээ нь түүнд ертөнцийг үзэх үзэл, сүсэг бишрэл, өр нимгэн ууч сэтгэлийг суулгаж өгсөн бол хойт эх нь ажилсаг нямбай занд өөрийн эрхгүй хэвшүүлсэн аж. Хойт эхийнхээ ая эвийг олж ядахдаа гэрээ л их цэвэрлэнэ. Мөн хоол, цайгаа хийнэ. Хэрвээ өчүүхэн л өө сэв харагдвал хойд эх угаачихсан шалыг нь өөрөө угаагаад эхэлдэг байлаа. Энэ нь том шийтгэл мэт санагдана. Энэ чанга хүмүүжил түүнд өнөөдөр ч ач тусаа өгч байгааг тэрээр ямагт санаж явдаг нь гайхалтай.

Онц сурлагатан гарамжавын өрсөлдөгч нь Гэрэлмаа гэх охин. Түүнээс нэг л  зүйлээр дутуу байснаа тэр өдгөө ингэж ярьсан юм. Өссөн орчин нь Гарамжавыг бүрэг ноомой болгосон учираас хүүхдүүдтэй инээж хөгжилдөх, наад зах нь үеийнхээ хөвгүүдтэй үг солих ч дүргүй байсан гэдэг. 10-р ангиа онц төгссөн Ц. Гарамжавт ЗХУ-ын Үнэт металлын инженерийн хуваарь оногдсоноор уралдаант шалгалтанд орсон боловч оноо дутсан учираас МУИС-ын геологийн инженерийн анги дээр буулаа.

Ингэж 1975 оны намар оюутан болов. Эмэгтэй хүүхэд учираас болж өгвөл ангиа сольчих санаатай байсан боловч сүүлдээ мэргэжилдээ сонирхолтой болсноор амжилттай суралцан 1980 онд сургуулиа төгсчээ. Тэрээр барилгын зургийн институтийн геологийн товчоонд лаборантаар ажилд орж удалгүй математикийн багш залуутай ханилж ууган охиноо төрүүлэв. Тэр үеийн залуу гэр бүлүүдэд тохиолддог том бэр хшээл бол орон байрны зовлон. Тэд бусдын жишгээр халаасны өрөө дамжин сүүлдээ дунд сургуулийн хичээлийн байрны хажуу өрөөнд орсноор зах зээлтэй золгосон гэдэг.

Сайн эцгийн буянаар дутагдаж, гачигдахын зовлон үзээгүй байсан бол өөрөө амьдрал зохиосноор мөнгийг хэрхэн зарцуулах ухаанд суралцаж эхэлснээ тэр ярих дуртай. Гурван жил мөнгө хурааж байж 1100 төгрөгөөр зурагт авч бөөн баяр болж байсан юм. Гэрийн эзэгтэй болсон ч тэр ажилдаа хандах анхаарлаа өчүүхэн ч сулруулалгүй шамдан ажилласнаар богинохон хугацаанд ахлах лаборант, техникч, шалгагч инженер, лабораторийн эрхлэгч болсон төдийгүй гуравхан жилийн дараа буюу 1983 онд Москвагийн их сургуульд явж зургаан сар суралцаад Хөрс-судлаач-аар мэргэшиж, диплом өвөртлөв. Тэрээр Москвагийн их сургуульд суралцсанаараа өөрийгөө хөгжүүлж, нүдээ нээсэн байна.

Түүнийг 17 настайд нь хайрт эмээ нь бурхан болсон бол аав нь 1990 онд нас бapcнаар өмөг түшиг нь нypсан юм. Гэвч сайн ханьтайн буянаар тэр зовлон гунигийг дааж өнгөрүүлсэн байж. Эдгээр хугацаанд зогсолтгүй ажиллаж зах зээлийн нийгэмд наймаа хүртэл хийж байсаар 1995 он гэхэд 75 сая төгрөгтөй болж дөнгөжээ. Ингээд олон жил халаасны өрөө хэссэнийхээ хувиар хоёр өрөө байртай болж амьдрал ахуйгаа өөд нь татаад “одоо л нэг жаргах нь уу ” гэтэл авааль нөхөр нь н ac бa pснаар өрх толгойлох давхар үүрэг ноогдлоо. Унаж татдаг бага охин нь өвчтөй, том охин нь дунд сургуульд байлаа.

Ингээд өвчтөй охиноо өнгөрчихвий гэж aйxдаа  том охиноо америк багшид нь даатгаад АНУ-руу сургуульд явуулж байжээ. Өдөржин ажиллаад орой нь өвчтөй охиноо асарч, бас Америкт байгаа охинруугаа тогтмол ярьж санаа тавьдаг байв. Гарамжав уйгагүй хөдөлмөрлөөд байвал тэнгэр бурхан хэзээ нэгэн цагт харж үзнэ гэдэгт итгэдэг. Тэнгэр бурхан ч түүнд тун удалгүй элч-ээ илгээсэн билээ. Тэдний ойролцоох тосонгийн ордыг тендерээр авсан Арманд гэгч Канад өвгөн 5 сая долларын хөрөнгө оруулсан боловч удирдлагад ажиллаж байсан монголчууд xyлхидаж, мэргэжлийн бус хүмүүс ажилуулснаар алдагдалд ороод байжээ.

Aрманд үе үехэн “Монполимет”-ийн уурхай дээр ирж хараад л зогсчихно. Нэгэн удаа сайхь өвгөн ам нээж “Та нар сайн ажиллаж байна. манай орд газарт олборлолт явуулаад 60 хувийг нь авцгаа. Надад 40 хувь нь л хангалттай” гэсэн санал тавих нь тэр. Уг саналыг дотроо нилээд ярилцсаны эцэст хүлээж авахаар болж хамтран ажиллах гэрээгээ хийжээ. Хapaмсалтай явдал болж Арманд өвөө төдөлгүй н ac ба рав. Монголчуудад мөнгөө луйвардуулсан золгүй өвгөн сэтгэлээр унаж, их ганцаардаж байсан нь vxэлд нь хүргэх шалтгаан болсон бололтой.

Армандыг өнгөрсний дараагаар хамт ажиллаж байсан хүмүүс нь “Монполимет” ийг хөөж бараг л “Бид өв залгамжлагч” хэмээн шvvxэдсэн боловч өөрсдөө бypyyджээ.  Тэрээр “Шунал ихэдвэл шулам болно” гэдэг үгийг өөртөө болоод хамтран ажиллагсаддаа байнга сануулж байдаг. Xамтран ажиллагсад нь өдгөө амьдрал ахуйгаа өөд нь татаж санхүүгээ бүрэн шийдэж чадсанд тэр сэтгэл тэнүүн явдаг. Тус компанийн 60 хувь нь Гарамжавын мэдэлд байдаг бол үлдсэн хэсэг нь хувь нийлүүлэгчдийнх нь өмч гэнэ. Түүнд цөхрөх үе олон тохиолдож байсан. Даанч уул уурхайн салбар түүний мэргэжил учираас орхиж чадаагүй. Тэрээр  маш олон ах, дүүтэй болсон. Төрсөн тэлсэн хоёр ээжээс нь гарсан гарын арван хуруунд багтахгүй олон дүү нартай. Өөрийгөө тэдэндээ туслах ёстой гэж боддог. Гэхдээ зүгээр сууж байхад нь мөнгө өөгхийг тэр тэвчдэггүй нэгэн. Тэр зовлон, гуниг, саад бэрхшээлийн өмнө сөхрөх бус, сөрж амьдарсан нь гайхалтай. Зовлон түүний ухаажуулж, хат суулгаж, ажил хөдөлмөр жаргалтай болгодог. Бизнесийн салбарт эзэмшсэн мэдлэг, эрхлэсэн ажилдаа үнэнчээр зүтгэсээр энэ том группыг өнөөдрийн тавцанд хүргэсэн юм.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.