Украины Мариуполь хотын төрөх эмнэлгийг Оросын бөмбөгдөлтөд өртөн бүрэн устсан гэж Украины эрх баригчид мэдэгдсэн.

Оросын дайралтын улмаас дор хаяж 17 хүн гэмтсэн гэж мэдэгдсэн байна. Энэ тухай Украины Ерөнхийлөгч Зеленский “Эмнэлэг, төрөх эмнэлгийг устгадаг ОХУ гэж ямар улс вэ. ОХУ-ын хар.гис.лал хэрээс хэтэрлээ. Украинчуудыг хо.мор.гол.он у.ст.гаж байгаагийн эцсийн нотолгоо боллоо” гэсэн юм.
Тэгвэл доорх зураг дээрх бүсгүй хэдхэн өдрийн өмнө хайртай залуутайгаа жирэмсэн үеийн фото зургаа авхуулан амьдарлынхаа хамгийн аз жаргалтай мөчөө мөнхөлж байлаа. Тэрээр эх оронд нь ийм хүнд цаг үе ирнэ гэж хэзээ ч төсөөлж байгаагүй бизээ.
.

Түүний найз залуу мэдээж цэргийн албанд татагдан Украины аль нэг хэсэг эх орноо хамгаалан амь тэмцэж яваа. Хүүхдээ эсэн мэнд төрүүлж чадах эсэх нь ч тодорхой бус. Хайртай хосууд амьд мэнд уулзах нь ч тодорхой бус тийм л нөхцөл байдалд нэгэн залуу хосын гэрэл зураг л тэднийг аз жаргалтай мөчийг мөнхлөөд д.а.й.н хэзээ ч хүсэх зүйл бишээ гэдгийг даян дэлхийд сануулан та бидэнд үлдэв.

.
.
.
. 













