Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, гаргасан шийдвэрийн талаар мэдээлэж байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Эрүүл мэндийн яам болон УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс энэ удаа “Үндэсний баяр наадам тэмдэглэвэл 12 мянган хүний бөөгнөрөл үүсч, 3000 орчим хүн халдвар авах магадлалтай байна” гэх судалгааг танилцуулсан. Тиймээс УОК өчигдөр баяр наадмыг хойшлуулэх, эсхүл цуцлах шийдвэрийг Засгийн газарт оруулж ирсэн учраас өнөөдөр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан. 
Баяр наадамд зарцуулах 2.5 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудал хэлэлцэгдэж байна. Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас Алтанбулаг боомтоор зорчих тээврийн урсгалыг долдугаар сарын 7-ноос 31-ний өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа. Дэлхий дахинд мутацид орсон вирус хурдтай тархаж байгаа учраас дээрх хязгаарлалтыг хийлээ. Харин ачаа тээврийн урсгал хэвийн үргэлжилнэ” гэлээ.
Наадмыг ирэх жил хүртэл хойшлуулахаар Засгийн газраас эцэслэн шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан яг одоо болж байна.

УОК өчигдөр хуралдаж, улсын наадмыг бүтэн жилээр хойшуулах санал гаргасан. Тэгвэл Засгийн газар уг саналыг хэлэлцээд, ирэх жилийг хүртэл наадмыг хойшлуулахаар эцэслэн шийдвэрлэсэн байна.

Хуралдаан дууссаны дараа Засгийн газраас дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.














