• Latest
  • Trending
Хорьсоор хорьсоор ХӨЛГҮЙ болсон Улаанбаатар хот

Хорьсоор хорьсоор ХӨЛГҮЙ болсон Улаанбаатар хот

2021-06-22
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Friday, April 17, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Хорьсоор хорьсоор ХӨЛГҮЙ болсон Улаанбаатар хот

by admin
2021-06-22
in НИЙГЭМ
0
Хорьсоор хорьсоор ХӨЛГҮЙ болсон Улаанбаатар хот

Өнгөрсөн хугацаанд дөрвөн удаагийн хатуу хөл хорио тогтоосон Улаанбаатар хотод халдвар авсан иргэд нь эмнэлгийн ороо булаацалдаж, түүнээс ч хүндээр өвчилсөн эдийн засаг нь эргэж сэхээ авалгүй дараагийн хөл хориондоо орох гэж буй.

Вирусийн нэрийг барьж ээлж дарааллан гаргах буруу зөв нь мэдэгдэхгүй олон шийдвэрүүд ард иргэдийн амин судсыг могой адил ороон, хэсэг суллаж, хэсэг боосоор бүтэн жилийн нүүрийг үзлээ.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Вирусыг тогтоох гэж оролдох бүрдээ улам дордуулаад байдаг засгийн газар маань дөрвөн удаагийн зовууртай алдаанаасаа огт суралцсангүй дахин хөл хорих талаар хэлэлцэж байна. Боловсролын салбар, эдийн засаг, импорт, экспортоо золиослон байж тогтоосон хөл хорионых нь дүнд хүний амь нас аврагдах нь битгий хэл 460 амь үрэгдэж, 98,000 хүн халдвар авчихаад байгаа.

Монгол Улсад kopoнaвиpycийн дотоодын анхны халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор 12-ны өдрөөс нь тав хоногийн хатуу хөл хорио тогтоосон. Тухайн хөл хорионы үед долоон өдрийн дундаж халдварын тоо 3-33 хооронд хэлбэлзэж байсан.

Арван хоёрдугаар сарын 14-нөөс Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн.

Улаанбаатарын хэмжээнд арван хоёрдугаар сарын 23-наас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл Бүх нийтийн хэсэгчилсэн хөл хорио тогтоож байв.

Хоёр дахь удаагийн хөл хорионы үеэр 15 чиглэлийн үйл ажиллагааг л зөвшөөрсөн байсан юм.

Тухайн үед халдвар долоо хоногийн дунджаар 19-25 тохиолдол байлаа.

Битүүний өдрөөс эхлэн 12 хоногийн хугацаатай дахин хатуу хөл хорио тогтоохоор болсон.

Энэ үед Шадар сайд С.Амарсайхан “Хөл хорионы үеэр халдварыг 3-4 дахин бууруулна. Энэ үеэр 1 хаалга 1 шинжилгээ хийнэ. Өдөрт 42,000 шинжилгээ хийнэ. Нийтийн тээврийн автобус үйлчлэхгүй. Зайлшгүй ажиллах төрийн байгууллагын ажилтнуудад үйлчилнэ. Гэрээс гарахгүй байх зарчмыг хатуу баримтална. Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн тээвэр болон оршуулгын ажилд оролцох бол PCR шинжилгээ болон нотлох баримтуудыг шаардана.

Эмийн сан, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний үйлдвэр, худалдаа түгээлт, нөөцийн махны худалдаа, супермаркетууд ажиллана. Сайжруулсан түлшний цэгүүдийн үйл ажиллагаа халдвар хамгааллын дэглэмээ сахин хэвийн үргэлжилнэ. Хэвлэл мэдээллийн байгууллага ажиллана. Ингэхдээ гэр, ажил гэсэн маршрутаар л явна. Байгууллагууд QR кодоор бүртгэлээ заавал явуулна. Тусгаарлалтад байгаа иргэдийг технологийн дэвшил ашиглан хянана” гэж байв.

Хөл хориог хэрэгжүүлж эхэлсэн өдрийн байдлаар манай улсад бүртгэгдсэн kopoнaвиpycийн нийт тохиолдол 2,207 байснаас 1,618 нь эдгэрсэн буюу 589 хүн эмчлүүлж байсан. Хоёрдугаар сарын 23-н гэхэд 131 тохиолдол нэмэгдсэнээр хатуу хөл хорио дууссан.

Улмаар хоёрдугаар сарын 23-нд Ерөнхий сайд АстраЗенека вакциныг өөртөө тариулснаар Монгол Улсад вакцинжуулалтыг албан ёсоор эхлүүлсэн. Үүнтэй зэрэгцээд кинотеатр, үсчин, фитнесс, үзвэр гээд олон улсад халдварын хамгийн өндөр эрсдэлтэй гэсэн бүх төрлийн үйл ажиллагааг эхлүүлэх дэлхийгээс зөрсөн шийдвэр гаргасан. Түүнчлэн гуравдугаар сарын 1-нээс Улаанбаатар хотоос орон нутаг руу гарах хөдөлгөөнийг нээхээр шийдсэн юм.

Дээрх шийдвэрүүдийн үр дүнд гуравдугаар сарын 6-9-нд УДЭТ-т тоглогдсон “Анна Каренина” жүжгийн баг, театрын ажилчдаас 54 тохиолдол батлагдаж, 900 гаруй үзэгчийг шинжилгээнд хамруулахад хүрэв.

Ийнхүү энгийн амьдралдаа шилжээд хагас сар ч бололгүй халдвар Улаанбаатараас хальж орон нутагт дэгдэн, нөхцөл байдал улам хүндрэв. Ийм эрсдэл өндөр байсныг ЭМЯ, ХӨСҮТ-ээс удаа дараа сануулсан байдаг.

Анхны н.а.с б.а.р.а.л.т 2020 оны арванхоёрдугаар сарын 29-нд тохиолдсон бол 2021 оны дөрөвдүгээр сарын 5-наас нас баралт өдөр бүр тасралтгүй бүртгэгдсээр байгаа юм. Ийнхүү нас баралт өдөр бүр бүртгэгдэхээс өмнө нийт 15 хүн амиа алдсан байснаас дөрөв нь өөр өвчний шалтгаанаар эндсэнийг ЭМЯ мэдээлж байв.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 28 хоногийн хөл хорио тогтоож, дархлаа тогтоц 70%-д хүрвэл долдугаар сараас өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 10-аас доош орно гэж мэдээлж байв. Гэвч Засгийн газар дээрх шийдвэрээсээ нэг хоногийн дараа вакцинжуулалтыг 15 хоног зогсоож байгаагаа мэдэгдсэнээс гадна тун хоорондын зайг 56 хоног болгон сунгаж байгаагаа мэдэгдсэн юм. Энэ нь татан авалттай холбоотой гэдгийг тайлбарласан.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нөхцөл байдал маш хүнд болоод байна. Нийт халдварын тохиолдол 100,000-д дөхөж, БНХАУ-ын үзүүлэлтээс давав. Н.а.с б.а.р.а.л.т 500 дөхөж, эмчлэгдэж 30,000 гаруй хүнээс 226 нь маш хүнд байгааг ЭМЯ мэдээлсэн. Өдөрт халдварын тохиолдол 2,000 давж батлагдаж байгаа ба орон нутагт халдвар улам эрчимжсээр байна.

Учир битүүлэг олон шийдвэрүүд ард түмнийг л туйлдуулахаас халдварын нөхцөл байдлыг барьж чадсангүй. Зун гэхэд өдөрт 10 хүрэхгүй тохиолдол гардаг болно гэж амлаж байсан ч начир дээрээ 2000-аас буухгүй л байна.

Хорьсоор, хорьсоор “хөлгүй” болсон Улаанбаатар хот минь.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.