Манай Засгийн газар олон мэхтэй. Гэхдээ зарим мэхээ төгс сайн сураагүй.
“Хөл хорио” гэдэг үгийг сонссон хүний чих сортос хийж, харсан хүн айж түгшихээр болжээ. Анхандаа ч яахав Засгийн газрын шийдвэрийг үг сэггүй дагаж, чимээгүйхэн хөлөө хориулж байлаа. Гэвч энэ олон удаагийн хөл хорионы үр дүнг ер үзсэнгүй. Бизнес эрхлэгчид дампуурч, олон, олон иргэн зулын гол боллоо. Тиймдээ ч иргэд kopoнaвиpycтaй дасан зохицоод амьдрах хүсэлтэй болсон. Одоо бол хөл хоригдохоос бүгд айж байгаа. Үүнийг Засгийн газрын “нүд” анзаарсан бололтой. Иргэдийн бухимдлыг хүргэж, чичүүлэхгүйн тулд хөл хорино гэсэн мессежүүдээ өөр субьектүүдээр нийгэмд түгээлгэж байна.

Өнөө өглөө Монгол HD телевизийн пэйж хуудсаар “7 сарын 1-нээс эхлээд 60 хоногийн турш хатуу хөл хорио тогтоохыг дэмжиж байна уу” гэх тулгасан санал асуулга явууллаа. Мөн АСА станцын ярилцлагад орж буй зочдоор хөл хорихгүй бол болохгүй нь гэх агуулгаар яриулж байна. Гурав хоногийн өмнө УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраар, өнөөдөр Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Доктор Т.Бэгзсүрэнгээр хөл хорихгүй бол гэх агуулгаар яриулж, иргэдийн айдсын мэдрэмжийг нь “хооллож” байна.
Засгийн газар нь нийтийн сэтгэл зүйг шалгаж, тандахын тулд хэн нэгнийг өгөөш болгодог сурталтай байх гэж дээ. Иргэдийнхээ амьдралыг бодсон юм шиг дүр үзүүлэхээ одоо зогсоо. Хөл хорио тогтоохоор бол жүжиг тавиад байлгүй, өөрсдөө гарж ирээд хэл. Хөшигний цаанаас яриа чинь сонсогдоод байна.

эх сурвалж: eguur.mn
Электрон тамхины талаарх таны мэдэхгүй aймшигт нууц
Электрон тамхи сайн, муу, уламжлалт тамхи хор ихтэй эсхүл багатай гээд л хүн бүр өөрсдийн уншсан сэдвийн хүрээнд өөр өөр мэдээ дамжуулж, одоо яг алиныг нь сонгохоо мэдэхгүй харьцуулж байвал та энэхүү нийтлэлд анхаараарай.
Ийнхүү харьцуулалт хийхэд орчин үеийн залуус яагаад электрон тамхи сонгох болсныг ойлгоно. Гэвч хамгийн аюулгүй бас хямд эрүүл арга зам нь тамхи татахгүй байх билээ.
Уламжлалт тамхи болоод электрон тамхины гол ялгаа юу вэ?
Уламжлалт т.а.м.х.и н.а.в.ч, ө.в.с.ө.н ургамлын шинж чанартай найрлагыг шатааж никотин ялгаруулдаг бол электрон тамхи нь шингэнийг халааж н.и.к.о.т.и.н ялгаруулдаг онцлогтой. Хэдийгээр н.и.к.о.т.и.н нь д.о.н.т.у.у.л.а.г.ч б.о.д.и.с ч электрон тамхины н.и.к.о.т.и.н ялгаруулах нь уламжлалт тамхинаас х.ө.н.ө.ө.л багатай учир хүмүүс электрон тамхийг зөвлөдөг.

Тэгвэл уламжлалт тамхи, электрон тамхи хоёрын ялгааг харьцуулан үзэцгээе.
Хор хөнөөлийн хувьд:
Уламжлалт тамхи нь ө.в.с, н.а.в.ч.и.н гаралтай найрлагыг шатааж, хэдэн мянган төрлийн хо.р.т б.о.д.и.с ялгаруулдаг бол электрон тамхи нь шингэн никотин, амт үнэр оруулагч найрлагуудыг халааж никотин ялгаруулдаг.
Тамхидалтаас үүдэлтэй өвчлөлийн ихэнх нь уламжлалт тамхитай холбоотой байдаг бол электрон тамхинд агуулагддаг химийн элементүүд бага тул эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө мэдэгдэхүйц бага байдаг. Жишээлбэл AНУ-д 2020 онд тамхинаас шалтгаалсан үхэл 480.000 байсан цахилгаан тамхинаас шалтгаалсан үхлийн тохиолдол 60 байсан байна.
Гэхдээ ихэнх улсад 21 наснаас доош насныхан хэрэглэхгүй байхыг зөвлөдөг гэдгийг битгий мартаарай.
Мөн гарал үүсэл нь тодорхойгүй, олон улсын стандарт хангаагүй хуурамч цахилгаан тамхи хэрэглэх нь эрүүл мэндэд а.с.а.р х.о.р.т.о.й, эрсдэлтэй байдаг учраас сонголт хийхдээ анхаарах хэрэгтэй байх нь.
Электрон тамхи нь огт аюулгүй сонголт биш боловч уламжлалт тамхитай харьцуулбал хөнөөл багатай гэдэг нь тогтоогдсон.
Никотины агууламжийн хувьд:
Электрон тамхи, уламжлалт тамхи аль аль нь никотин ялгаруулна. Ялгаа нь никитоныг хэрхэн ялгаруулж байгаа аргад нь оршино. Уламжлалт тамхины хувьд никотины хэмжээ нь өдөрт татах ширхэгээс, хэрхэн татахаас (уушгилах эсхүл сорох) хамаарна. Харин электрон тамхины хувьд хүн өөрөө хэр их никотины агууламжтай байлгахаа сонгож болдог юм.
Энгийн шатааж хэрэглэдэг янжуур тамхинд угаарийн хий, хүнцэл, метан, бохь гэх мэтчилэн хүний биед сөрөг нөлөөтэй 7500 гаруй төрлийн химийн элементүүд байдаг. Цахилгаан тамхи нь шингэн төлөвт никотиныг халааж ууршуулах зарчмаар ажилладаг тул дээр дурьдсан химийн элементүүд багтдаггүй бөгөөд 35% бага химийн элемэнтүүд байдаг.
Нар буцаж, KOВИД-ГҮЙ ЗУН дууслаа
Kopoнaвиpycийн цар тахалтай холбоотойгоор Монгол Улс өнгөрсөн хугацаанд дөрвөн удаагийн хатуу хөл хорио тогтоосон.

Анхны хөл хорио маш үр дүнтэй болсон бол хоёр, гурав дахь удаагийн хөл хорионы хугацаа богино байсан нь үр дүнгүй болгож, улмаар дархлаажуулалтын үр дүнг сааруулсан гэдгийг мэргэжилтнүүд шүүмжилсэн.
Засгийн газрын гаргасан алдаатай шийдвэрийн төлөөсөнд ямар их хохирол амсаж байгааг бид харж байна.
Өнгөрсөн дөрвөн удаагийн хөл хорио ба kopoнaвиpycтэй холбоотой шийдвэрүүдийг эргэн сануулъя.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нөхцөл байдал маш хүнд болоод байна. Нийт халдварын тохиолдол 100,000-д дөхөж, БНХАУ-ын үзүүлэлтээс давав. Нас баралт 500 дөхөж, эмчлэгдэж 30,000 гаруй хүнээс 226 нь маш хүнд байгааг ЭМЯ мэдээлсэн. Өдөрт халдварын тохиолдол 2,000 давж батлагдаж байгаа ба орон нутагт халдвар улам эрчимжсээр байна.

Өчигдрийн байдлаар л гэхэд маш хүнд хүний тоо 226 болж, эрүүл мэндийн ажилтнуудын хүний нөөц дутагдалд орж, эмнэлгүүд дүүрч, хүнд хүмүүсээ ч хэвтүүлж чадахгүйд хүрээд байна. Хүмүүс эмнэлэгт хэвтэх хоногоо хүлээж чадалгүй гэртээ н.а.с б.а.р.ж, дөнгөж төрсөн нярай эхээсээ хагацаж, олон хүүхэд өнчирсөөр.
Зөв цагт зөв шийдвэр гаргаж, сэргийлэх боломж байсан гэдгийг дээрх зөвлөмжүүд харуулж байгаа. Тиймээс иргэд хариуцлагагүй байна гэж хэлэх эрх энэ Засгийн газарт байхгүй юм.
Өнөөдөр зургаадугаар сарын 22-н. Нар буцаж, ” kopoнaвиpycгүй зун” дууслаа.
Эх сурвалж: ikon.mn
ХӨСҮТ, бусад эмнэлгийн эмч, ажилчид хамгаалалтын хувцасгүй ажиллана
Монгол Улсын эмч, эмнэлгийн ажилчид халдвараас хамгаалахын тулд битүү хувцас өмсөн, ажиллаж байгаа билээ. Гадаадын цөөнгүй орны эмнэлгийнхэн хамгаалалтгүй хувцсыг халаад буй. Kopoнaвиpycийн халдвар зөвхөн агаар дуслын замаар халдварладаг тул заавал хамгаалалтын хувцас өмсөх шаардлагагүй гэж үзэж байгаа юм.

Тэгвэл Монголын эмч, эмнэлгийн ажилчид хамгаалалтын хувцасгүй ажиллах тушаалыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд гаргажээ. Үүний дагуу ихэнх эмнэлгийн эмч, ажилчид хамгаалалтын хувцсаа тайлж эхэлсэн байна.
Гэвч зарим эмнэлгийн эмч нар халдвар авахаас айгаад хамгаалалтын хувцастай ажилласаар байгаа гэнэ.

ЭМЯ-наас энэ талаар тодруулахад “Тухайн эмч бээлий, амны хаалт, нүүрний хамгаалалттай л бол өвчтөнтэй харилцахдаа заавал хамгаалалтын хувцас өмсөх шаардлагагүй. Өмсөхгүй байх бололцоог нь журмаар зохицуулж өгсөн” гэлээ.

ХӨСҮТ-ийн эмч нар ч мөн хамгаалалтгүй хувцас өмсөхгүй ажиллаж эхэлжээ. Үүний сацуу халдвартай хүнийг эмчлэх, голомтод ажиллах, иргэдээс шинжилгээ авахдаа ч мөн хамгаалалтын хувцас өмсөхгүй байхаар болж байна.
Сонирхуулахад, хамгаалалтын хувцас хэрэгсэлд 14.2 тэрбум төгрөг зарцуулжээ.














