Үе үе шагналын хур буух бүрт Болдсайхан эмчийг шагнал авсан болов уу гэж хардаг. Яагаад ч юм энэ эмчээс л харамлаад, тойроод байдаг гавьяа шагнал.

Одон тэмдэг, гавьяа шагналыг юм хийсэн хүнд өгдөг нь үнэн юм бол Бундангийн Болдсайхан эмч л хамгийн түрүүнд хүртэх ёстой баймаар. Олон олон бяцхан хүүхдүүдийн зүрхийг эмчилсэн энэ хүнд аврагдсан зүрхнүүдийн өмнөөс баярлалаа гээд төр засаг нь урамшуулаасай.

Болдсайхан эмч саяхан хагалгаанд орсон бие нь тийм ч сайн биш мөртлөө #ЗүрхМартахгүйТөсөл өө хөдөө орон нутгийн бяцхан зүрхнүүдийг аврахаар хөдөлсөн байна билээ.

Эсвэл заавал одон медаль гэж байхаар Болдсайхан эмчийг гадаадад сайн эмчилгээнд явуулах зардлыг төр гаргамаар байна. Эмч маань эрүүл саруул болвол олон хүүхдүүд эрүүл зүрхтэй болж аврагдана

